Page 5 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 5

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                     МЭҮГазрын  жил  бүрийн  халдварт  өвчний  мэдээ  бүртгэлээс  харагдаж  байгаа

                     билээ.

                            Иймд бог малын сохор догол өвчний үүсгэгчийн шинж чанарыг нарийвчлан
                     судлаж,  сэргийлэх  өндөр  идэвх  бүхий  шинэ  вакцины  технологи  боловсруулах

                     шаардлага тулгарч байна.




                                              1.1 Судалгааны ажлын үндэслэл



                            Манай орны мал сүрэг ям, бруцеллёз, сүрьеэ, салмонеллёз, боом, цусан
                     халдвар зэрэг малаас хүнд халдварладаг бактерит олон өвчнүүдээр тайван бус

                     байгаагаас  гадна  сүүлийн  жилүүдэд  бог  малын  сохор  догол  өвчний  тархалт,
                     халдварлалтын  түвшин  нэмэгдэж  энэ  нь  малын  эрүүл  мэнд  хохирох,  ашиг

                     шимийн  гарц  багасах,  чанар  муудах  зэрэг  эдийн  засгийн  хохиролд  хүргэх
                     шалтгаан болж байна.

                            Мөн одоогийн мал эмнэлгийн хэрэглээнд буй “Бог малын сохор доголоос

                     сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин” –ы хамгаалах идэвх сул, уг вакциныг тарьсан
                     ч  өвчний  шинж  тэмдэг  илэрч  байгаа  талаар  практикийн  малын  эмч,

                     хэрэглэгчдээс  гомдол  санал  тогтмол  гарч  байгаагаас  уг  өвчнөөс  сэргийлэх
                     вакцины идэвхийг сайжруулах, хамгаалах өндөр идэвх бүхий вакцины технологи

                     боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

                            Ийм учраас бог малын сохор догол өвчний үүсгэгч Mycoplasma agalactiae –
                     ийн нутгийн өсгөвөр гарган авч тэдгээрийн хэвшлийг тодорхойлон, шинж чанарыг

                     нарийвчлан судалсны үндсэн дээр вакцины загвар бэлтгэн туршин сорих нь юу
                     юунаас чухал байна.




                                          1.2 Судалгааны ажлын зорилго, зорилт


                            Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх вакцины загвар бэлтгэн сорих

                     судалгааны ажлын хүрээнд бид дараах зорилтуудыг тавьж ажиллав.
                            1. ХХААХҮЯамны  МЭҮГазрын  халдварт  өвчний  статистик  мэдээнд

                                тулгуурлан сохор догол өвчний тархалтанд үнэлгээ өгөх.

                            2. Бог малын сохор догол өвчний үүсгэгч нутгийн өсгөвөр хайх.







                     Цэрэндоржийн Батболд                                                                      3
   1   2   3   4   5   6   7   8   9   10