Page 7 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 7

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                                                      II. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ




                                                       2.1.   Түүх, тархалт


                            Энэ  өвчний  талаар  1574  онд  анх  мэдээлсэн  ажээ.  19-р  зууны  үед  энэ

                     өвчин нь Газрын дундад тэнгис орчмын уулархаг нутагт ихээхэн тархсан байжээ.

                             Италийн  судлаач  Metaxa  1816  онд  La  stornarella  нэрээр  анх  мэдээлжээ.
                     Үүнээс хойш Итали, Испани, Швейцарь зэрэг оронд оношлогдож эмнэл зүй, эмгэг

                     жам, эмгэг анатомын, эпизоотологийн талаар Brusasco, Heesset Juille deneu нар
                     судалж, үүсгэгчийг нь J. Bridre, A. Danatien (1923) нар нээж энэ нь M. agalactiae

                     болохыг W. Wroblowaki (1931), E. Freundt (1955) нар тогтоожээ. Энэ өвчин Франц,
                     Швейцар,  Итали,  Испани,  Югослав,  Болгар,  Румын,  Алжир,  Морока,  Газар

                     дундын  тэнгис,  түүний  сав  газруудын  улсууд,  Энэтхэг,  Хятад,  Орос,  Америк

                     тивийн зарим оронд тархсан байна. Орос улсад Фарзалиов ММ, Халимбеков ММ
                     (1936) нар энэ өвчний талаар анх мэдээлсэн байна. 1871 онд Италийн Brusaso

                     нар өвчтэй малын сүүнээс, 1891 онд Marra нар үүсгэгчийг судалж байсан ч сохор
                     доголын  үүсгэгч  гэж  бүрэн  зөвшөөрүүлж  чадаагүй  байна.  1912  онд  Carre

                     өвчилсөн малын үеийн шингэнд сохор доголын үүсгэгч агуулагддагыг тогтоожээ.

                     Bridre нар /1923/ сохор доголын үүсгэгчийн тухай ойлголтыг бүр тодруулж үхрийн
                     цээж  өвчний  үүсгэгчтэй  адил  төстэй  болохыг  нотолжээ.  Эд  нар  өвчтэй  малын

                     үеийн шингэнээс бактерийн шүүрээр шүүж үүсгэгчийг гарган авч 7.8 - 8.0 pH-тай
                     мартений шөлөнд лактоз 2%, 15-30% ийлдэс нэмж өсгөвөрлөх нь тохиромжтой

                     болохыг нотолжээ. Гадаадын зарим судлаачид сохор доголын үүсгэгчийг вирус

                     гэж үздэг байсан ба тахианы үр хөврөл, эсийн өсгөвөрт өсгөвөрлөж байжээ.
                            Өвчин  үүсгэгчид  мэдрэмтгий  амьтдын  талаар  судлаачид  янз  бүрийн

                     саналтай  байдаг.  Сохор  доголоор  туулай  өвчилсөн  тухай  Gellit  нар  (1907)
                     мэдээлсэн байдаг ба Фарзалиев М.М. (1962) туулай ялангуяа бүжин өвчлөмтгий

                     гэж бичсэн байна. (1. 2. 8)
                            Манай улсад 1955 оноос Ч. Дамдинсүрэн нар судалж нян судлалын аргаар

                     оношлож,  үүсгэгчийг  гаргаж  аван  тэдгээрийг  өсгөвөрлөх  тэжээлт  орчнуудын

                     жорыг зохиож, вакцины технологийг боловсруулан “Бог малын халдварт агалакти
                     өвчин” сэдэвт бүтээл туурвиж 1974 онд дэд докторын зэрэг хамгаалжээ. (3.9)









                     Цэрэндоржийн Батболд                                                                      5
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12