Page 12 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 12
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
сохор догол өвчнөөс сэргийлэх хөнгөн цагааны усан исэлт формал <<МААХ -
1В>> вакцин, МААХ -1В амьд вакцины хадгалах хугацаа, тарих тунг Говь –
Алтай, Завхан аймгийн зарим сумдын малд туршиж МААХ -1В вакциныг
бэлтгэснээс хойш 4 сарын дотор, МААХ -1Ө амьд вакциныг 50 хоногийн дотор
хэрэглэх нь зүйтэй ба МААХ -1В вакциныг төл малд 2 - 3 мл –ээр, том малд 4 - 5
мл -ээр, МААХ -1Ө вакциныг нас харгалзахгүй 0,2 мл-ээр малын цавины болон
сүүлний арьсан дор тарих нь зүйтэй болохыг тогтоожээ. Харин дээрх
вакцинуудын хамгаалах идэвхийг Төв аймгийн Баян сумын <<Монгол-Польшийн
найрамдал >> нэгдлийн уул өвчин гарсан 2 суурь, өвчин гараагүй нэг суурийн
хонь, ямаан сүрэгт тарьж туршсан байна. Халдаахын өмнө бүх малд 7 хоногийн
турш ажиглалт хийхэд эрүүл болох нь нотлогдсон юм. Вакциндсаны дараа 9, 10
дах сар дээр M. agalactiae -ийн хоруу чанар бүхий өсгөврөөр халдвар хийж
туршсан. Халдаасан малыг 7 - 14 хоног ажиглахад өвчний ямар ч шинж тэмдэг
үзэгдээгүй. Харин хяналтанд авсан вакцинаар таригдаагүй 4 хонь, 4 ямаа авч
0
дээрх аргаар халдаахад биеийн халуун 41 хүрч, тэжээлээс гарсан ба үе, нүд нь
үрэвсэж, сүү нь ширгэн 13, 15 дахь хоногтоо үхэж байжээ.
Энэ вакциныг ХААЯ -ны сайдын тушаалаар томилогдсон комисс 1965-1966
онд үйлдвэрлэлд туршсан байна. Туршилтыг Говь-Алтай аймгийн Чандмань,
Бигэр, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баацагаан, Завхан аймгийн Алдархаан
сумын нэгдэлд сохор догол гарсан сууриудад явуулжээ. Дээрх сум нэгдлийн 195
хонь, 12709 ямаа бүгд 12904 малыг <<МААХ -1В>> вакцинаар, 24622 ямааг амьд
вакцинаар тарьж хяналтанд сохор догол гарсан суурийн 330 ямааг вакциндалгүй
үлдээжээ. Туршлагын ба хяналтын малд эмнэлзүй, эпизоотологийн ажиглалт 1
жилийн турш хийхэд таригдсан малаас энэ хугацаанд нэг ч мал сохор доголоор
өвчилсөнгүй, харин хяналтын 330 ямаанаас 79 нь өвчилсөн байна. Дээрх
туршилтын дүнд:
Нутгийн омгоор бэлтгэсэн бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх дээрх
вакцинаар таригдсан малыг шингэн тэжээлт орчинд 7 хоног ургуулсан 6 мл M.
agalactiae -ийн өсгөвөр (үхүүлэх хамгийн бага тун) -өөр тарихад мал өвчлөхгүй
байна.
Хяналтын (таригдаагүй) малыг дээрх журмаар халдаахад өвчний
эмнэлзүйн илт шинж тэмдэг үзүүлэн өвчилж байна.
Цэрэндоржийн Батболд 10