Page 14 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 14
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
III. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
3.1. Ажлын хэрэглэгдэхүүн
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Завхан, Ховд,
Өвөрхангай, Увс аймгийн сохор доголоор тайван бус сумдын зарим аж ахуйн бог
мал (хонь, ямаа) -аас үений шингэн, сүүний дээж зэрэг нийт 191 дээжийг
цуглуулж судалгаанд ашиглав. PPLO шөл (PPLO – Pleuropneomonia Like
Organism) болон микоплазмын сонгомол агар (Mycoplasma base agar), ариун
адууны ийлдэс, дрожийн ханд (yeast extract - Sigma Aldrich), 0.45 нм хэмжээтэй
MillIpore шүүр хэрэглэв.
Mycoplasma төст өсгөврөөс Тризол урвалж ашиглан (TRIzol reagent -
INVITROGEN) нийтлэг арга зүйн дагуу ДНХ ялгав. Гарган авсан үүсгэгчийн
хэвшлийг Peyraud A, Woubit S,…et.al, 2003 Greco G, Corrente M,…et.al. 2001
нарын боловсруулсан полимеразын гинжин урвалаар ялгаварлан тодорхойлов.
Нэгдүгээр хүснэгт. ПГУ –д ашигласан праймерийн нуклеотидийн дараалал
MAGAUVRC1- L CTC AAA AAT ACA TCA ACA AGC
MAGAUVRC1- R CTT CAA CTG ATG CAT CAT AA
AG1 ATT AAA GTA TGA TTG AAT ATT G
AG2 CAT GAT CTT GAG GAC ATA AGC A
MA 1 5' AAA GGT GCT TGA GAA ATG GC -3'
MA 2 5' GTT GCA GAA GAA AGT CCA ATC A-3'
CL 1 5' TAT ATG GAG TAA AAA GAC -3'
CL 2 5' AAT GCA TCA TAA ATA ATT G -3'
Өсгөврийн биохимийн шинж чанарыг нийтэд хэрэглэгддэг арга зүйн дагуу
тодорхойлов. Өсгөврийн хоруу чанарын судалгаанд 22 цагаан хулгана, вакцины
загварын идэвхийн судалгаанд 17 ямаа, үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд
туршин сорьход 119 ямаа ашиглав.
Вакцины ариун чанарыг шалгахдаа PPLO шөл (PPLO – Pleropneomonia
Like Organism) болон микоплазмын сонгомол агар (Mycoplasma base agar)
хэрэглэв.
Цэрэндоржийн Батболд 12