Page 13 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 13
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
Таригдсан малд 11 сараас багагүй хугацаатай дархлаа тогтож байна гэсэн
дүгнэлтийг хийжээ.
Б. Баатар, Т. Доржготов, Т. Очирпүрэв, Л. Чулуунцэцэг, Ж. Лувсан, С.
Жамсран нар 1986-оноос хамтран сохор доголоос сэргийлэх вакцин шинээр
бүтээж “Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх нутгийн омгийн хоргүйжүүлсэн
вакцин ба амьд өсгөвөр бэлтгэх арга” нэртэйгээр 1991 онд шинэ бүтээлээр
батлуулжээ. Сохор доголын хоргүйжүүлсэн вакцин, амьд өсгөвөр үйлдвэрлэх
микоплазмын омгийг өвчтэй малын ээдсэн сүү, үений шингэн зэрэг материалаас
жил бүр шинээр гаргаж авсан ба тэжээлт орчноор 3 –аас олонгүй зорчуулсан
омгуудыг үйлдвэрлэлд хэрэглэх шаардлагатай байсан байна. (7)
Одоо манай оронд Биокомбинат “ТӨҮГ” –ын Вакцин үйлдвэрлэлийн 1- р
цехэд үйлдвэрлэж байгаа Сохор доголоос сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакциныг
бог малыг М. agalactiae -н халдвараас хамгаалах өвөрмөц идэвхтэй дархлаа
олгох зориулалтаар хэрэглэж байна. (4,8,9)
Цэрэндоржийн Батболд 11