Page 33 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 33
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
3.2 АХЦБӨ-ний вирусын үүсгэгчийг шаталсан ПГУ-аар илрүүлсэн дүн
НТУ-аар эерэг дүн үзүүлсэн болон үзүүлээгүй нийт 54 дээжүүдэд геном
ялгахад зориулсан Promega компаний “Wizard Genomic DNA Purification kit”
цомог ашиглан бүлэгнээгүй цуснаас геномыг ялгаж Thermo Scientific
компаний “Dream Taq PCR Master Mix” мастер холимог ашиглан шаталсан
ПГУ-ыг арга зүйн 2.4-д заасны дагуу хийж гүйцэтгэв. Шинжилгээгээр нийт 5
сумын 54 дээж шинжлэхэд 3 дээж эерэг дүн үзүүлсэн. Урвалаас үүссэн
өвөрмөц толбо нь 100 хос суурийн алхамтай маркерийн 200 хос нуклеотидын
толботой нэг түвшинд илрэв (Зураг 19,20,21).
19-р зураг. АХЦБӨ-ний үүсгэгчийг илрүүлэх шаталсан ПГУ-ын дүн
Дээжний дараалал: М-100 хос суурийн алхамтай ДНХ маркер, 1-р багана-эерэг
хяналт, 10-р багана-сөрөг хяналт, 2-р багана-эерэг дээж (№265), 3-9,11-14-р багана
сөрөг дээж,
АХЦБӨ-ний үүсгэгч вирусын 5ˡ LTR хэсгийг илрүүлэх зорилгоор шаталсан
ПГУ-ын шинжилгээ хийхэд 13 дээж сөрөг, 1 дээж (№265) эерэг үр дүн үзүүлэв.
Урвалаас үүссэн өвөрмөц толбо нь 100 хос суурийн алхамтай маркерийн 200
хос нуклеотидын толботой нэг түвшинд илрэв.
Г.Түвшинсайхан
33

