Page 38 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 38

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


            Хүдэр  сумаас  авсан  хоёр  дээжний  нуклеотидын  дараалал  ижилхэн

        (LC190840  Mongolia  2)  байсан.  Цагааннуур  сумын  дээж  ялимгүй  өөр  байв
        (LC185347  Mongolia  1).  Бид  ПГУ-ын  бүтээгдэхүүнийг  эхлээд  шууд  клонинг

        хийхгүйгээр  ХБНГУ-ын  GATC  компанид  Зенгерийн  аргаар  нуклеотидын
        дарааллыг  тогтоолгоход  АХЦБӨ-ний  үүсгэгч  болох  нь  батлагдсан  билээ.

        Харин  секвенсингийн  чанар  төдийлөн  сайн  байгаагүйгээс  Япон  Улсад

        докторантурд  сурч  байсан  Н.Очирхүү  багш  клонинг  хийснээр  нуклеотидын
        дарааллын чанар  сайжирсан учир  олон улсын  генбанкинд  бүртгүүлсэн юм

        (LC185347, LC190840).  НТУ-аар эерэг гарсан бусад 8 дээжинд вирусын ДНХ
        ПГУ-аар  илрээгүй  нь  бидний  хэрэглэсэн  өвөрмөц  праймер  тохироогүй,

        вирусээр халдварласан эсийн тоо бага г.м олон шалтгаантай байж болох юм.


            Удам  зүйн  зураглалаас  харахад  Монголын  АХЦБӨ-ний  үүсгэгч  вирусын
        нуклеотидын дараалал нь АНУ, Япон, Хятадын омгуудаас өөр харин Унгар,

        Словен, Ирланд зэрэг Европын омогтой төстэй болох нь харагдаж байна. Энэ
        нь  сүүлийн  үед  импортоор  ирсэн  гадны  адуунаас  нутгийн  монгол  адуунд

        халдвар  дамжсан  болохыг  илтгэж  байна.  ОХУ-ын  АХЦБӨ-ний  вирусын

        омгийн  нуклеотидын  дараалал  генбанкинд  төдийлөн  бүртгэгдээгүйгээс  уг
        халдвар Оросоос орж ирсэн эсэх талаар хэлэхэд одоогоор учир дутагдалтай

        юм. Гэхдээ халдвар ОХУ-аас орж ирсэн эсэхийг үгүйсгэх аргагүй.



















               Г.Түвшинсайхан
                                                  38
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43