Page 40 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 40
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Манай улсад 1950-аад оноос эхлэн АХЦБӨ гарч эхэлсэн бөгөөд өвчинг
оношлох, устгах, урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээг төрийн
болон мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй,
мэргэжлийн хэмжээнд хариуцлагатайгаар авч хэрэгжүүлж байсан. Дэлхий
дахинд НТУ-ыг АХЦБӨ-ний оношлогооны үндсэн аргаар хэрэглэж байна.
АХЦБӨ нь манай орны Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв,
Улаанбаатар хотод оношлогдож байсан байна [2,7,8,13,24].
Монгол улсын засгийн газрын 2000 онд баталж 2001-2010 онд
хэрэгжүүлсэн “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн нэг үндсэн ажил нь АХЦБӨ-
ний эрүүлжүүлэх явдал байсан бөгөөд энэ чиглэлээр 10 жилийн хугацаанд
Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн сумдуудад АХЦБӨ-ийг
ийлдэс судлалын шинжилгээний тандалтаар илрүүлж устгах арга хэмжээг авч
малчдад 40%-ийн нөхөн олговорыг өгч байсан, 2000 онд халдварлалт ихтэй
байсан Сэлэнгэ аймагт УМЭАЦТЛ-ын эмч нарын баг шинжилгээг газар дээр
нь зохион байгуулахад АХЦБӨ-ний халдварлалт 13.5% хүрч байсан байна [8].
Мөн 2011 оны 11 сард Монгол улсын хэмжээнд тандан судлах шинжилгээ
хийгдэхэд Сэлэнгэ аймгийн 2380 адуунд ийлдэс судлалын шинжилгээ хийхэд
АХЦБӨ-тэй 4 адуу буюу 0.58%-ын халдварлалттай гарч байжээ [9]. Бид
энэхүү судалгааны ажлын хүрээнд 2016 онд Сэлэнгэ аймгийн 650 адуунд
ийлдэс судлалын шинжилгээ хийхэд 11 адуу буюу 1.69%-ийн халдварлалттай
гарсан нь уг өвчний халдварлалт харьцангуй бага байгааг харууллаа. Энэ нь
төрийн болон мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн ихээхэн хүч
хөдөлмөрийн үр дүн бөгөөд өмнөх жилүүдэд тандалтаар эерэг гарсан адууг
устгалд оруулж байсантай холбоотой юм. Гэвч 2011 онд Сэлэнгэ аймагт
хийгдсэн ийлдэс судлалын шинжилгээний тандалтаар АХЦБӨ нь 0.5%-ийн
Г.Түвшинсайхан
40

