Page 41 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 41
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
халдварлалттай гарсан [8] бол бидний 2016 онд хийсэн ийлдэс судлалын
шинжилгээгээр АХЦБӨ нь 1.69%-ийн халдварлалттай гарсан нь уг өвчний
халдварлалт эргээд ихсэж байгааг харуулж байна.
Ихэнх вирус тээгч адуу үе үе халуурах, хөлрөх төдий шинж тэмдэг
үзүүлдэг бөгөөд жил гаруйн хугацаанд тээгч байж гадны нөлөөгөөр хүндэрч
үхдэг, нөгөө талаар уг өвчнөөс сэргийлэх вакцин байдаггүй учир НТУ-аар
эерэг гарсан адууг тусгаарлан нядалгаанд оруулдаг заавартай байдаг байна
[4]. Дээж авч байх үед болон шинжилгээгээр эерэг гарсан адуунд ямарваа нэг
ил шинж тэмдэг (турах, хавдах, гэх мэт) илрээгүй нь тухайн адуунууд өвчний
архаг үедээ шилжсэн болохыг харуулж байна. Өвчилсөн адууны 70% нь архаг
явцтай өвчилдөг ба нэг жил гаруй хугацаанд вирус тээгч байж байгаад
байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр адууны дархлаа суларснаар вирус
идэвхжиж халдварыг тараах магадлалтай байдаг. Мөн сүүлийн жилүүдэд
гадаадын орнуудаас эрлийз хурдан адууг хяналтгүйгээр оруулж ирж буй нь уг
өвчний шинэ дэгдэлтэнд нөлөөлж болзошгүй байна. Мөн манай уяачид болон
малчин айлууд өөр нутгаас адуу худалдаж авахдаа халдварт өвчний
шинжилгээ хийлгэлгүй авдаг бөгөөд мөн авсан хойноо тодорхой хугацаа буюу
дор хаяж 3-4 долоо хоног тусад нь хашаанд байлгаж ямар нэгэн ил шинж
тэмдэг илрэхгүй бол сүрэгт нийлүүлдэггүйгээс болж халдвар тархах үндэс нь
болж байна.
Бид НТУ-аар эерэг гарсан нийт 11 дээжинд 2 удаагийн давталттайгаар
НТУ-аар шинжилж үзэхэд бүгд эерэг дүн үзүүлсэн. НТУ-аар сэжигтэй гарсан
дээжүүдийг ПГУ-аар баталгаажуулахад бүгд сөрөг үр дүн үзүүлсэн. Түүнчлэн
ийлдэс судлалын урвал нь сөөлжих урвал өгдөг учир үүсгэгчийг ПГУ-аар
илрүүлэн тогтоож баталгаажуулах нь зөв онош тогтооход зайлшгүй хэрэгтэй
юм. Мөн халдварын эхний шатанд эсрэг бием хараахан үүсээгүй үед НТУ-аар
Г.Түвшинсайхан
41

