Page 44 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 44

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


                                            ДҮГНЭЛТ

        1.  Бид  энэхүү  судалгааны  ажлын  хүрээнд  Сэлэнгэ  аймгийн  таван  сумаас

            нийт 650 адууны дээж авч НТУ-аар шинжилгээ хийхэд 11 дээж эерэг буюу

            1.69%-ийн халдварлалттай гарсан.
        2.  Сэлэнгэ  аймагт  2007  онд  АХЦБӨ-ний  халдварлалт  25%  хүрч  байсан

            бөгөөд “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн үр дүнгээр 2011 онд хийгдсэн
            тандалт  шинжилгээгээр  халдварлалт  0.5%  болтол  буурсан  нь  бидний

            судалгаагаар  1.69%-ийн  халдварлалттай  гарсан  нь  эргээд  энэ  өвчний

            халдварлалт ихсэж байгааг харуулж байна.
        3.  АХЦБӨ-ний  үүсгэгч  вирусын  5'  LTR  хэсгийн  200  хос  суурь  урт  хэсгийг

            цусны дээжинд илрүүлж, Генбанкинд бүртгүүлэв (LC185347, LC190840).
        4.  Монгол  адууны  АХЦБӨ-ний  вирусын  үүсгэгчийг  бусад  орныхтой

            харьцуулсан  удам  зүйн  зураглалаас  харахад  Европын  омогтой  төстэй

            болох  нь  тогтоогдов.  Энэ  нь  гадаадын  орнуудаас  хурдан  удмын  адуу
            үржүүлгийн зорилгоор оруулж ирж байгаатай холбоотой байж болох юм.




























               Г.Түвшинсайхан
                                                  44
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49