Page 42 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 42

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


        сөрөг  гарч  болох  бөгөөд  энэ  тохиолдолд  ПГУ-аар  үүсгэгчийг  илрүүлэх  гол

        арга  болох  юм.  Учир  нь  НТУ  мэдрэг  чанар  муу  бөгөөд  эсрэг  бием  их
        хэмжээгээр  ийлдэст  агуулагдаж  байж  нүдэнд  харагдахуйц  цагаан  зураас

        үүсдэг. Лентивирус нь хялбархан хувьсамжид ордог учир [16] НТУ-аар эерэг
        гарсан  дээжнүүд  бидний  сонгосон  праймерээр  танигдахгүй  байхыг

        үгүйсгэхийн аргагүй.


            АХЦБӨ-ний  вирусын  омгийн  нуклеотидын  дараалал  буюу  удам  зүйн
        хамаарлаар нь Хятад, Япон, Америк, Европ гэсэн дөрвөн гол хэсэгт хуваадаг.

        OIE-ийн  зөвлөсөн  ПГУ-ын  праймер  нь  вирусын  АНУ  дахь  омог  болон

        лабораторийн омогийг илрүүлэхэд ашиглагдсан байдаг [12]. Уг праймер нь уг
        өвчний  үүсгэгчийн  лабораторийн  омгуудыг  илрүүлэхэд  таардаг  боловч

        байгаль  дахь  үүсгэгчийн  вирусыг  илрүүлэн  тогтооход  тэр  бүр  таардаггүйг
        бусад судлаачид тэмдэглэсэн байна [22]. Бид Dong et al., нарын судлаачдын

        хэрэглэсэн праймерийг ашиглан монгол адууны цусанд үүсгэгчийг илрүүлэн
        тогтоолоо [18]. Уг праймер нь вирусын 5’-long terminal repeat (LTR) хэсгээс

        trans-activator  (tat)  ген  хүртэлх  консервед  буюу  тогтмол  нуклеотидын

        дараалалтай хэсгийг өвөрмөцөөр таньдаг юм. Бид шаталсан ПГУ-аар эерэг
        гарсан 2 дээжинд нуклеотидын хэсэгчилсэн дарааллыг тогтоон олон улсын

        генбанкинд  (LC185347,  LC190840)  бүртгүүлсэн.  Бид  энэхүү  судалгааны

        ажлын  хүрээнд  АХЦБӨ-ний  үүсгэгчийн  5’-long  terminal  repeat  (LTR)-ийн
        нуклеотидын  дарааллыг  бусад  орныхтой  харьцуулахад  бидний  илрүүлсэн

        үүсгэгч  АНУ,  Хятад, Японоос өөр  харин Европын омогтой  төстэй  болох  нь
        харагдлаа.


            1990-ээд  онд  Монгол  орны  хойд  хилийн  дагуу  ОХУ-ын  адууны  фермд

        АХЦБӨ-ний  дэгдэлт  гарсан,  мөн  үед  манай  хойд  Хангайн  бүсэд  адуу  уг
        өвчнөөр их өвчилсөн түүхтэй. ОХУ-ын АХЦБӨ-ний 3 омгийн (Запорожье 1976,





               Г.Түвшинсайхан
                                                  42
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47