Page 35 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 35
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
21-р зураг. АХЦБӨ-ний үүсгэгчийг илрүүлэх шаталсан ПГУ-ын дүн
Дээжний дараалал: М-100 хос суурийн алхамтай ДНХ маркер, 4-р багана-сөрөг
хяналт, 1-3-р багана-сөрөг дээж, 5-7-р багана-эерэг дээж (№9, №50, №265),
АХЦБӨ-ний үүсгэгч вирусын 5ˡ LTR хэсгийг илрүүлэх зорилгоор шаталсан
ПГУ-ын шинжилгээ хийхэд 3 дээж сөрөг, 3 дээж (№9, №50, №265) эерэг үр
дүн үзүүлэв. Эерэг гарсан 3 дээжээ бататгах зорилгоор дахин шаталсан ПГУ
тавьсан. Урвалаас үүссэн өвөрмөц толбо нь 100 хос суурийн алхамтай
маркерийн 200 хос нуклеотидын толботой нэг түвшинд илрэв.
Бид Сэлэнгэ аймгийн 5 сумын нийт 650 адууны ийлдэс, цусанд НТУ болон
шаталсан ПГУ-аар шинжилгээ хийхэд НТУ-аар шинжилсэн нийт 5 сумын 11
дээж эерэг, 639 дээж сөрөг дүн үзүүлсэн бол шаталсан ПГУ-аар нийт 5 сумын
54 дээж шинжлэхэд 3 дээж эерэг, 51 дээж сөрөг дүн үзүүлсэн. Үүнд: Түшиг
суманд нийт 125 адуу шинжлэхэд НТУ-аар эерэг 3, сөрөг 122, шаталсан ПГУ-
аар эерэг 0, сөрөг 6, Цагааннуур суманд нийт 119 адуу шинжлэхэд НТУ-аар
эерэг 3, сөрөг 116, шаталсан ПГУ-аар эерэг 1, сөрөг 12, Алтанбулаг суманд
нийт 86 адуу шинжлэхэд НТУ-аар эерэг 0, сөрөг 86, шаталсан ПГУ-аар эерэг
0, сөрөг 7, Хүдэр суманд нийт 179 адуу шинжлэхэд НТУ-аар эерэг 5, сөрөг
Г.Түвшинсайхан
35

