Page 12 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 12

Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО  аппаратаар оношлосон дүн

               илэрдэг.  Хурдан  морины  уяа  сойлтын  ажилд  ч  гэсэн  энэхүү  үйл  ажиллагааны

               нэгдлийг сайжруулах чиглэл тусгагдсан байх ёстой [5] гэжээ.
                       Эрдэмтэн Б.М.Оливковын судалгаагаар бол шөрмөсний үрэвсэл эмгэг дотроос

               хурууны  гүн  нугалуурын  үзүүр  хэсэг  нь  хамгийн  их  гэмтэж  үрэвсдэг  бөгөөд  энэ

               чиглэлийн гэмтлийн 71,3 хувийг эзэлж байна гэж үзсэн байдаг. Энэхүү байрлал нь
               хагд  үетэй  зэрэгцэн  оршдог  юм.  Харин  хурууны  өнгөц  нугалуурын  шөрмөсний

               үрэвсэл  нь  90%  эзэлдэг  [8]  байна.  Эндээс  үзэхэд  монгол  адуунд  ч  гэсэн  гүн

               нугалуурын шөрмөс, яс хоорондын шөрмөсөн булчингийн үрэвсэл илүү тохиолддог
               нь ойлгомжтой юм.

                       Үе мөч бат бэх байхад шандас-шөрмөсний аппарат ямар их ач холбогдолтой

               болохыг харж болно. Урд хөлийн өвчлөлт нь хэд дахин их байдгийн нэг учир нь чац
               биеийн  хүндийн  төвтэй  ойр  байрладаг,  хойд  чацны(хөлийн  )  тийрэлтийн  хүчийг

               хүлээн  авдаг,  цээжин  болон  их  биеийн  массыг  тогтоон  барих  давхар  үүргийг
               гүйцэтгэдэгт  оршино.  Үе  мөчний  хооронд  байрлаж  байгаа  булчин  шөрмөсүүдийн

               нэг  нь  нөгөөгөөсөө  шууд  хамааралтай  байршиж  аливаа  үйлдлийг  жигд  хам

               ажиллагааны жамаар гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлдэг. Хурууны ерөнхий шөрмөсөн
               татуурга, тэнийлгүүр шөрмөсүүд нь туурайн үений хөдөлгөөнийг зохицуулдаг бол

               дээрх  татуурга,  тэнийлгүүр  шөрмөсүүдийн  хөдөлгөөн  нь  богтосны  үений
               булчингийн  үйл  ажиллагаанаас  хамааралтай  байдаг.  Энэ  мэтчилэнгийн  бие

               биенээсээ хараат байдал нь хөдөлгөөний нэгжийн нэгдмэл чанарыг хангадаг байна.

                       Хурууны гүн нугалагч шөрмөсний үрэвсэл (deep digital flexor tendonitis-DDF)
                       Урд  мөчний  DDF-ийн  гэмтэлд  ихэвчлэн  поло,  бартаатай  газар  холын  зайд

               уралдах, мориноос бугуйл шидэх гэх мэт хагас, бүтэн эргэх хөдөлгөөн их шаарддаг

               уралдаан тэмцээний зориулалттай адууны хөлийн туурайн үе голчлон өртдөг. Урд,
               хойд  хөлийн  доод  хэсэгт  DDF  шөрмөсний  үрэвсэл  дунд  насны  адуунд  гол  төлөв

               тохиолдоно.  Завь  хэлбэрт  ясанд  завь  ясны  сальст  хэтэвчийн  үрэвсэл  /бурсит/

               хэлбэрээр  ихэвчлэн  тохиолддог.    Хойд  хөлний  шилбэний  үеийн  DDF  шөрмөсний
               үрэвсэл  нь ан гөрөөнд явдаг, саадан дээгүүр харайлгадаг дунд насны моринд илүү

               их тохиолдоно [19].

                       Хурууны гүн нугалагч шөрмөсний туслах шандасны үрэвсэл (Accessory ligamend
               of  the  deep  digital  flexor  tendon  desmitis)  Хурууны  гүн  нугалагч  шөрмөсний  туслах


                                                                                                   Хуудас  12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17