Page 13 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 13
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
шөрмөсөн-шандасны үрэвсэл (AL-DDFT) тогтмол ачаалалд оруулж байгаа ялангуяа
саадан дээгүүр харайх гэх мэт өсвөр насны болон дунд насны /10-14 насны/ адуунд
ихэвчлэн тохиолддог [19].
AL-DDFT үрэвсэл нь дунд зэргийн эсвэл хүнд хэлбэрээр их тохиолдож байна. Өнгөц
нугалагч шөрмөс / SDF/-ний үрэвслийн үед SDF шөрмөс бүдүүрч AL-DDFT-ийн
дунд, хажуугийн гадаргууд хүрснээс болж наалданг үүсэх, бэрсүүтэж бүдүүрэх
хэвшинг тогтох зэрэг тохиолдол бий. Наалдангиас болж гүн нугалагч шөрмөсний
туслах шөрмөс-шандасны үрэвсэл /AL-DDFT/ гэмтэл [19] үүсдэг гэжээ.
Шөрмөсний бүрэн ба бүрэн бус тасралт: Эрдэмтэдийн судалгаагаар адууны
хурууны гүн нугалуурын шөрмөс тасрах явдал 19% , хурууны өнгөц нугалуур тасрах
явдал 15% , яс хоорондын шөрмөсөн булчин 11,2% , хурууны ерөнхий тэнийлгүүр
шөрмөсний тасралт 3,7% тохиолддог [18] аж. Бүрэн тасралт гэдэг нь тухайн шөрмөс
нь аль нэг хэсгээрээ гүйцэд тасрах тохиолдлыг, гүйцэд бус тасралт нь тухайн
шөрмөсний хэд хэдэн багц нь тасрахыг хэлнэ. Булчингийн шөрмөс нь бүрэн ба
бүрэн бус тасрах урьдчилсан нөхцөлүүд, нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүдийг бид
өмнөх хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд булчингийн шөрмөс тасрах шууд
шалтгаан нь тухайн булчин шөрмөсний уян хатан чанараас давсан сунгалтын хэт
илүү ачаалал өгсөнтэй холбоотой болно. Энэ нь бүдрэх, огцом харайх, татагдах ,
уургын моринд бол морь огцом суулгах гэх мэтчилэнгийн зүйлийг дурьдаж болох
юм. Урьдчилсан нөхцөлүүдээс шөрмөсний өөрийн нь хийгээд, уутны үрэвсэлийн
төрөл бүрийн эмгэг, витамины дутагдал мөчний бороожилт зэрэг нь илүү нөлөөтэй
байдаг. Урьд , хойд чацны шөрмөсний хагас, бүрэн тасралт нь дээр, доор хаана ч
байж болох боловч ихэвчлэн хагд үений дээхнүүр буюу доогуур элбэг тохиолддог.
Тухайн хэсэгт хурц үрэвсэл явагдсанаас фибринээр баялаг цусархаг шар усан шүүдэс
хуралдаж , хавганан томордог. Зохих эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол
шүүдэсний доторхи фибрины уургаас холбогч эд үүсгэж сорвижин эдгэрэх ба энэ
хэсэгт шөрмөсний агших сунах чадвар алдагддаг. Энэ нь яваандаа морины хурдлах
чадварт муугаар нөлөөлнө. Хэрэв шөрмөсний үзүүрийн тасархай хэсэг нь өөр
хоорондоо зай ихтэй бол наалдан соривжиж эдгэх боломжгүйгээс салбарласан
тасархай үзүүрүүд нь эвэршин ойр орчмын эд эстэй наалдан бэхжин эдгэдэг [4].
Хуудас 13