Page 18 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 18
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
ажилбар хийсэн уралдааны адуу нь десмотоми хийгээгүй адууг бодвол өргөгч
шандасны гэмтэл авах магадлал 5.5 дахин их байдаг ажээ. PAL шандасны десмотоми
хийх нь урд/хойд шилбэний захын хэсэг хүртэл үргэлжилсэн SDF шөрмөсний
гэмтлийг эмчлэхэд маш тустай байдаг. PAL шандасыг дахин тайрах нь бүдүүрсэн
SDF шөрмөсний хатуурлыг багасгаж, шөрмөсний уян хатан чанарыг сайжруулах
боломж олгодог. Үүнийг маш яаралтай /SDF гэмтсэнээс хойш 4 долоо хоногийн
дотор/ хийх нь чухал].
Оношлогооны чанд авианы шалгалтаар DDF-ийн гэмтэл байгаа эсэх, түүний
хамрах хүрээг тодорхойлно. Туурайн хэсэг, мөн түүнчлэн завь ясны хэтэвч, завь яс
ба туурйн ясны хоорондох холбоос орчимд DDF-ийн оношилгооны үзлэг хийхдээ
морины тахыг авч, гахайн хэсгийг сайтар цэвэрлэж зонд хүрэлцэх хэсгийн гадаргуу
бэлтгэнэ. Туурайн зөөлөн эдийг уян хатан байлгахын тулд усанд дэвтээж хонуулна.
Туурайн улны хэсэгт DDF орсон хэсэг, завь ясны хэтэвч, завь яс ба туурайн ясны
холбоос тухайн өвчинтэй холбоотой эсэхийг шалгана. Чанд авианы үзлэгээр гэмтсэн
шөрмөсний эдгэрэлтийн шатыг үнэн зөв тодорхойлоход зайлшгүй чухал шаталсан
үзлэгүүдийг хийх боломж олгож, тэгснээр эмчилгээ, нөхөн сэргээлтийн зохих
төлөвлөгөө эдгэрэлтийн шат бүрт нь тохируулан хийх боломжтой [17].
Хуудас 18