Page 22 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 22
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
Он, сар, өдөр, цагийг харуулах, нэр, хүйс, нас, эмч, эмнэлгийн нэрийг оруулах,
зай, тойрог, талбай, эзлэхүүнтэй. Биед 12 янзаар тэмдэг тавих ба эмнэлзүйн
оношлогооны шаардлагад тохируулан хэрэглэх олон сонголт бүхий зондтой.
PAL-D видео гаралттай болохоор гаднаас видео дүрслэл хэвлэгч, томоор
харуулах дэлгэц, өөр бусад төхөөрөмжүүдэд холбон оруулах боломжтой. Өндөр хурдтай
USB залгуур нь дүрслэлийг тухайн хугацаанд компьютерт шууд дамжуулах нөхцлийг
бүрдүүлнэ.
3.5. Хөлний гүн нугалагч шөрмөсний туслах шөрмөсөн-шандасыг мэс заслын
аргаар таслах арга зүй:
Ажилбарын талбайд механик цэвэрлэгээ хийж дараа нь 70%-ийн спиртээр
арчиж, иодын 5%-ийн уусмалыг түрхэж ариутгана. Мэс заслын тусгаарлагч
даавуугаар хөлний сиймхийн тус газрыг тусгаарлана.
Адууны хөлөнд мэс ажилбар хийхдээ доорх дэс дарааллаар хийнэ.
1. Адуугаа мэс засалд бэлтгэн 24 цаг өлөн байлгаж сойно
2. Ажилбар хийхээс өмнө адууг тайвшруулах зорилгоор Зайлазины 2%-ийн
уусмалыг 100 кг амьдын жин тутамд 4 мл-ээр бодож гүрээний хураагуур
судсаар тарина.
3. Эмжүүлэлт хийснээс хойш 10 минутын дараа 5%-ийн кетаминыг 2 мг/кг-
аар бодож гүрээний хураагуур судсаар 5 мл-ыг тарьж бүрэн наркозанд
оруулна. /нэмэгдэл тунгаар 2 мл зайлазин, 2 мл кетаминыг тарьж болно/.
4. Зүсэлт хийхдээ эхлээд арьс болон арьсан доорх эслэгийг зүснэ. Энэ үед
зарим хялгасан судас тасарч цус алдах тул тухай бүрд нь цус тогтоох арга
хэмжээ авна.
5. Цус тогтоосны дараа арьс, арьсан доорх эслэгийг мохоо аргаар салган
сиймхийн гялтан хальсыг зүсэж туслах шөрмөсөндөө хүрнэ.
6. Сиймхийн гялтан хальсыг нь болгоомжтой нээж өнгөц гүн нугалагч
шөрмөсөөс туслах шөрмөсөө ялган дэгээдэж гаргана . Гаргаж ирсэн
шөрмөсөө бусад эдээс мохоо аргаар ялган авч хэмжилт хийнэ. Ялгасан
туслах шөрмөсөөс 2 см-ийн хэмжээтэй таслан аваад зүссэн давхарга тус
бүрд нь оёдол тавина.
Хуудас 22