Page 19 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 19
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АРГА ЗҮЙ,
3.1.Судалгаа явуулсан газар
Энэхүү судалгаа шинжилгээний ажлыг ХААИС, Мал Эмнэлгийн сургуулийн
Халдваргүй өвчин судлалын тэнхим, Монгол BИ.И.ТИ.НET ТББ-н адууны эмнэлэг,
Өлзийт хорооллын малчид, уяачид, Улс, бүсийн уралдаан наадмыг түшиглэн 2012-
2016 оны хооронд хийж гүйцэтгэлээ.
3.2. Хэрэглэгдэхүүн арга зүй
Хөлөнд оношлогоо хийхдээ бид нийтэд түгээмэл хэрэглэгддэг ерөнхий ба
тусгай арга, сорилын арга хэрэглэснээс гадна, хөлний өвчнийг ЭХО аппаратаар
зөөлөн эдийн гэмтэлийг, Рентген аппаратаар хатуу эдийн гэмтэлийг тус тус
оношлосоныг бичиж тэмдэглэн, фото зураг, видео бичлэг хийж баталгаажуулав.
3.3. Хөлийг Рентген аппаратаар шинжлэх арга зүй:
Бид 2009 оноос дижитал рентген ашиглан адууны хөлний өвчнийг оношлож
байна.
А. Рентген авахад малын эмч бид цацрагаас хамгаалах зориулалтын хувцас
Улс, бүсийн
өмсөнө. уралдаан
Б. Гэмтэлтэй хэсгийн үс, арьсыг сайтар цэвэрлэнэ.
В. Адуугаа хөдөлгөөнгүй байлгаж рентген авах хэсэгтээ кассетаа байрлуулна.
Г. Рентген авах эрхтний нимгэн, зузаанаас хамаарч рентгений хүчдэл (Kv)
болон
авах хугацаагаа (Sec) тааруулна.
Д. Кассетаа скан машиндаа уншуулна.
Хуудас 19
Ад у у н ы
с у д а л г а а