Page 46 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 46
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
ДҮГНЭЛТ
1. Уралдааны адууны хөлд 5 нэр төрлийн эмгэг бүртгэгдсэнээс
уралдах явцад 3 төрлийн (шөрмөс шандасны гэмтэл, ясны гэмтэл,
хөлний сиймхийн үрэвсэл) эмгэг зонхилон тохиолдсоноос
шөрмөс, шандасны гэмтэл (31.5%), хамгийн их хувийг эзэлж байна.
2. Хөлний гэмтэлийг Рентген болон ЭХО аппаратаар эрт оношлож
мэдсэнээр эмчилгээний үр дүнтэй аргыг сонгож хэрэглэх, цаашид
эмчилгээ авах эсэх, эдгэрээд уралдах боломжтой, боломжгүй
гэдгийг нотлох баталгаа болж байна.
3. Манай оронд хурдан моринд тохиолдож буй хөлний янз бүрийн,
гэмтэлийг орчин үеийн дэвшилтэт техникийн аргаар нарийн
шинжлэж, ялгаварлан оношлож, тохирох эмчилгээг цаг алдалгүй
хийх боломж олгож байна.
Хуудас 46