Page 45 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 45

Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО  аппаратаар оношлосон дүн

               салбангийн үрэвсэл /ламинит/-ийг эрт эмчлэхгүй удвал цаашид хүндрэл үүсэж удаан

               эдгэрэх, уралдаанаас бүрмөсөн хасагдах зэрэг нь уяач болон эзэн хүний сэтгэлийг
               гонсойлгох, харуусал үүсгэх нэг тод  жишээ билээ.

                        Рентген  зурагнуудаас  харахад  эдгээр  ясны  хугарсан  хэлбэр,  байдлыг

               тодорхой  харуулдаг.  Зарим  зургийг  эрүүл  хөлийн  зурагтай  харьцуулан  харсан.  Яс
               болон хатуу эдийн зурагны нягтрал, нимгэн, зузааныг зааглан тод харуулж байна.

                       Бидний  судалгаагаар  шөрмөс,  шандасны  гэмтэлтэй  адууг  ЭХО  аппаратаар

               оношлоход гүн нугалагч шөрмөсний гэмтэлтэй 12 адуу, өнгөц нугалагч шөрмөсний
               гэмтэлтэй 17 адуу, шандасны гэмтэлтэй 27 адуу тохиолдсон.

                       Голхио самрах үед тухайн хэсэгт хурц үрэвсэл явагдсанаас фибринээр баялаг

               цусархаг шар усан шүүдэс хуралдаж, хавагнан томордог. Үүнд зохих эмчилгээг цаг
               алдалгүй  хийхгүй  бол  шүүдэсний  доторхи  фибрины  уургаас  холбогч  эд  үүсгэж

               сорвижин  эдгэрэх  ба  энэ  хэсэгт  шөрмөсний  агших  сунах  чадвар  алдагддаг.  Үүнд
               нарийн шинжилгээ /ЭХО-оор/ хийж оношлох нь зөв эмчилгээ хийх үндэс юм.

                       Судалгааны  явцад  голхио  самарснаас  хөлний  өнгөц  нугалагч  шөрмөс

               гэмтэснээс  холбогч  эдэн  бороо  үүсэж  бүдүүрэн  дугтуйтайгаа  наалданг  үүсэж
               хатуурч зузаарсныг ЭХО аппаратаар оношлон мэс заслын аргаар хатуурсан холбогч

               эдийг өөлж хусаж авсан нь амжилттай болов.
                       Мөн  Улаанбаатар  хотын  Бага  хангай  дүүргийн  Н.Мөнхбатын  алаг  даага

               улдаснаас  болж  туурайн  магнайгаар  гишгэж  явснаас  сагагны  үений  хэвшинг

               тогтсоныг  эмчлэх  зорилгоор  хурууны  гүн  нугалагч  шөрмөсний  туслах  шөрмөсөн-
               шандасыг таслах ажилбар хийсэн нь үр дүнтэй болов.

                       Японы  эрдэмтэдийн  судалгаагаар  хурууны  гүн  нугалагч  шөрмөсний  туслах

               шөрмөсөн-шандасны  үрэвсэл  (Accessory  ligamend  of  the  deep  digital  flexor  tendon
               desmitis-AL-DDFT)  тогтмол  ачаалалд  ордог  болон  хурданы  адуунд  ихэвчлэн

               тохиолддог [19] юм гэжээ.  Манай монгол адуунд ч энэ гэмтэл элбэг  байгаа нь ЭХО

               аппаратаар оношлоход шандасны гэмтэлтэй 27 адуу тохиолдсон  нь гэрчилж байна.
               Энэ  AL-DDFT  үрэвсэл  нь  дунд  зэргийн  эсвэл  хүнд  хэлбэрээр  их  тохиолддогийг

               гадаадын морь судлаач эрдэмтэдийн судалгаанаас харж болно.





                                                                                                   Хуудас  45
   40   41   42   43   44   45   46   47   48