Page 44 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 44

Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО  аппаратаар оношлосон дүн

                       Монгол  адууны  ясны  гэмтэлийн  талаар  судалсан  байдаг  боловч  РЕНТГЕН

               болон  ЭХО  аппарат  ашиглан  нарийн    шинжилгээ  хийж  байгаагүй  учраас  хөлний
               гэмтэлийг  ялгаварлан  оношлох  явдал  малын  эмч  нарын  өмнө  тулгамдсан

               асуудалын нэг болоод байв.

                       Сүүлийн  үеээс  мал  эмнэлгүүд  хурдан  морины  хөлний  эмгэгийг  цогцоор  нь
               шийдвэрлэхийн тулд ЭХО болон рентген аппараттай болсоор байгаа нь сайшаалтай.

                       Бид   энэ  дэвшилтэт  техникийн  аргыг  ашиглан  хөлний  яс,  болон  шөрмөс-

               шандасны  гэмтэлийг оношлосон үр дүнг харуулав.
                       Судалгаанд    нийт  178  адуу  хамрагдсан.  Үүнээс  туурайн  буруу  ургалттай  17

               адуу,  шөрмөс  шандасны  гэмтэлтэй  56  адуу,  ясны  бэртэлтэй  39  адуу,  туурайн

               салбангийн  үрэвсэлтэй  17  адуу,  хөлний  сиймхийн  гэмтэлт  үрэвсэлтэй  50  адуу
               тохиолдсон. Дээрхээс харвал хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа шөрмөсний гэмтэл

               ба  зөөлөн  эдийн  гэмтэл  нь  бусад  гэмтлээсээ  илүү  тохиолдож  байгаа  нь  харагдаж
               байна.

                       Бид  эдгээр  хөлний  гэмтэлийг  ялгаварлан  оношлохдоо  рентген  болон  эхо

               аппарат  ашигласан  нь  уг  оношоо  баталгаажуулж  байгаа  давуу  талыг  гаргаж  ирж
               байна. Энэ нь цаашид ямар эмчилгээ хийх, тухайн хурдан морины хөлний эдгэрэлт

               ямар  байх  зэргийг  хянаж,  үнэн  зөв  дүгнэлт  хийх,  уяачдад  тэр  гэмтэлийн  мөн

               чанарыг  зөв  ойлгуулах  боломж  бүрдэж  байгаа  нь  шинжлэх  ухааны  болоод
               практикийн ач холбогдолтой судалгаа боллоо.

                       Сүүлийн  жилүүдэд  адуу  сонирхогчид,  бизнесменүүд  гадны  улс  орнуудаас
               Араб,  Будённый,  Английн  цэвэр  цусны,  Ахалтекин,  Орлов  зэрэг  олон  үүлдрийн

               адууг Монгол адууны галбир, бие цогцос, хурдлах чадварыг сайжруулах зорилгоор

               оруулж  ирэх  болов.  Орчин  үед  хурдан  морины  спорт  хөгжиж  уралдаан  тэмцээн
               ихээр зохион байгуулагдаж байгаа билээ.

                       Гэтэл хурдан моринд тохиолдож байгаа хөлний өвчнийг малчид, уяачид зөв

               зохистой  таниж,  эмчлэж  эдгээж  чадахгүй  байгаагаас  гадна  малын  эмч  нарт
               хожимдож үзүүлнээс өвчин архагшиж морь хөлгүй болох ч тохиолдол байна.

                       Судалгааны явцад тохиолдсон хугарлуудыг эзэн нь мэдэлгүй буруу эмчлүүлж

               байгаад  эдгэрэлгүй  удсанаас  хүндрүүлж          хөлгүй  болгосон  ч  тохиолдол  байна.
               Ялангуяа туурайн яснууд, шилбэ, өнчин яс, савхан ясны хугарал ба туурайн ханын


                                                                                                   Хуудас  44
   39   40   41   42   43   44   45   46   47   48