Page 39 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 39
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
Мэс заслын дараа ямар нэгэн хүндрэл гараагүй, эмзэглэх, доголох, шинж
тэмдэг илрээгүй арьсны оёдлыг 10 хоноод авсан. Дараа жил нь наадамд уралдсан
Батсүмбэрийн сумын наадамд 18-д ирсэн юм.
2. Хөлний гүн нугалагч шөрмөсний туслах шандасны үрэвсэл (Accessory ligamend of
the deep digital flexor tendon desmitis), (AL-DDFT)
Улаанбаатар хотын Бага хангай дүүргийн Н.Мөнхбатын алаг даага улдаснаас
болж туурайн магнайгаар гишгэж явснаас сагагны үений хэвшинг тогтсоныг засах
зорилгоор хурууны гүн нугалагч шөрмөсний туслах шөрмөсөн-шандасыг таслах
ажилбар хийв.
Зураг 20. Мэс заслын талбай бэлтгэн ариутгаж тусгаарласан байдал
Ажилбарын талбайд механик цэвэрлэгээ хийж дараа нь 70%-ийн спиртээр
арчиж, иодын 5%-ийн уусмалыг түрхэж ариутгаад мэс заслын тусгаарлагч
даавуугаар хөлний сиймхийн тус газрыг тусгаарлав .
Бид адууны хөлөнд мэс ажилбар хийхдээ доорх дэс дарааллаар мэдээ
алдуулалтыг хийв. Адуугаа мэс засалд бэлтгэн 24 цаг өлөн байлгаж шингэнг бага
хэмжээгэээр уулгав. Ажилбар хийхээс өмнө адууг тайвшруулах зорилгоор
Зайлазины 2%-ийн уусмалыг 100 кг амьдын жин тутамд 4 мл-ээр бодож гүрээний
хураагуур судсаар 150 кг жинтэй адуунд 6 мл-ыг тарисан.
Хуудас 39