Page 40 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 40
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
Эмжүүлэлт хийснээс хойш 10 минутын дараа 5%-ийн кетаминыг 2 мг/кг-аар
бодож гүрээний хураагуур судсаар тарьж 5 мл-ыг тарьж бүрэн наркозанд орууллаа.
Адууг унтуулаад 30 минут болсны дараа дахин өвдөлтийг мэдрэн сэрсэн тул
нэмэгдэл тунгаар 2 мл зайлазин, 2 мл кетаминыг тарьж унтуулав.
Зураг 21. Шилбэний тус газар зүсэлт хийж туслах шөрмөсөндөө хүрч байгаа нь:
Зүсэлт хийхдээ эхлээд арьс болон арьсан доорх эслэгийг зүсэв. Энэ үед зарим
хялгасан судас тасарч цус шүүрсэн тул тухай бүрд нь цус тогтоох арга хэмжээ авч
байлаа. Цус тогтоосны дараа арьс, арьсан доорх эслэгийг мохоо аргаар салган
сиймхийн гялтан хальсыг зүсэж туслах шөрмөсөндөө хүрэв.
Зураг 22. Туслах шөрмөсөндөө хүрч бусад эдээс ялгаж байгаа нь
Хуудас 40