Page 36 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 36
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
AL-DDF нь томорсон, сорви, мөн эхо ойлт багатай хэсгүүд гэх мэт холимог
эхо ойлттой зэргээс харагдах шандасны үрэвсэлтэй байна. Урт тэнхлэгт дүрслэлээр
SDF ба AL-DDF хоёулаа хэвийн ширхэгийн хэлбэр байдал нь алдагдсаныг харуулж
байна.
4.4. Хурдан морины хөлний өвчнийг мэс заслын аргаар эмчилсэн нь:
1. Судалгааны явцад голхио самарснаас хөлний өнгөц нугалагч шөрмөс
гэмтэснээс холбогч эдэн бороо үүсэж бүдүүрэн дугтуйтайгаа наалданг үүсэж
хатуурч зузаарсныг мэс заслын аргаар өөлж хусаж авав.
Бид адууны хөлөнд мэс ажилбар хийхдээ доорх дэс дарааллаар мэдээ
алдуулалтыг хийв. Адуугаа мэс засалд бэлтгэн 24 цаг өлөн байлгав.
Ажилбар хийхээс өмнө адууг тайвшруулах зорилгоор
Зайлазины 2%-ийн уусмалыг 100 кг амьдын жин тутамд 4
мл-ээр бодож гүрээний хураагуур судсаар 250 кг жинтэй
адуунд 10 мл-ыг тарисан.
Эмжүүлэлт хийснээс хойш 10 минутын дараа 5%-
ийн кетаминыг 2 мг/кг-аар бодож гүрээний хураагуур
судсаар тарьж 12 мл-ыг тарьж бүрэн наркозанд орууллаа.
Адууг унтуулаад 30 минут болсны дараа дахин өвдөлтийг мэдрэн сэрсэн тул
нэмэгдэл тунгаар 5 мл зайлазин, 6 мл кетаминыг тарьж унтуулав.
Адууны хөлөнд мэс ажилбар хийх техник: Ажилбарын талбайд механик
цэвэрлэгээ хийж дараа нь 70%-ийн спиртээр арчиж, иодын 5%-ийн уусмалыг түрхэж
ариутгаад мэс заслын тусгаарлагч даавуугаар хөлний сиймхийн тус газрыг
Хуудас 36