Page 33 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 33

Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО  аппаратаар оношлосон дүн

                                                        Доголын зэрэглэл

               0     Доголоогүй
               1     Бага зэргийн догололт морийг шулуун шугамаар шогшуулах үед ажиглагдана.

                     Урд  хөл  доголсон  үед  хөлөөрөө  газар  цохих,  толгойгоо  хурдан  хаялах  байдал

                     ажиглагдана. Хойд хөл доголсон үед хөлөөрөө газар цохих, хөлөө хурдан өргөх
                     байдал  ажиглагдана.    Толгойгоо  хаялах,  хөлөө  өргөх  шинж  тэмдэгүүд  үе  үе

                     ажиглагдана

               2     Адуу  алхах  үед  болон  эргэх  хөдөлгөөн  хийх  үед  догол  бага  зэрэг  харагдана.
                     Хатирах үед толгойгоо дээш шидэх ба хондлой нь өндөлзөж байдаг.

               3     Алхах хатирах үед догол нь тод ажиглагдана. Толгойгоо дээш шидэх хондлой

                     нь өндөлзөх шинж тэмдэгүүд тод илрэнэ.
               4     Явах хатрих үед догол илэрхий байх ба доголсон хөл дээрээ тухайн адуу бүтэн

                     гишгэхгүй бөгөөд эсрэг талын хөлийг өргөхөд адуу доголосон хөл дээрээ маш

                     их эмзэглэнэ.


                       Доголын  5  зэрэглэлийн  1-3  хүртэлх  нь  тохиолдох  ба  гол  төлөв  түр  зуурын

               эсвэл  дахин  давтагдах  хэлбэртэй.  Үүнд  мөсөн  жин  тавих,  үрэвслийн  эсрэг  эм
               хэрэглэх  зэргээр  доголох  байдлыг  хурдан  намжаадаг.  Гэмтсэн  хэсэгт  гар  хүрэхэд

               өвдөлт  байгаа  нь  мэдэгдэхээс  гадна  халуун,  хавдартай  байна.  Үеэр  нугалах  үед

               өвдөлт  илрэх  нь  догол  арилсны  дараа  ч  удаан  хугацаанд  илрэх  шинж  юм.  Анх
               доголсон үед эмчилгээ хийсний дараа адууны хурд, хүч буурах нь элбэг байдаг.

                       SDF  шөрмөсийг  гаднаас  нь  тэмтэрч  олох,  гүн  дэх  бүтцээс  нь  ялгахад
               хялбархан байдаг ч урд, хойд шилбэний хэсэг дэх гэмтлүүдийг ялгаварлан оношлох

               явдал хязгаарлагдмал байдаг учир  ЭХО аппаратаар оношлох нь чухал.














                                                                                                   Хуудас  33
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38