Page 32 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 32
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
бараантаж харагдаж байна. Энэ шөрмөс нь туурайн бэрэвхийн үе хэт тэнийхээс
хамгаалах үүрэгтэйгээс гадна булчингийн агшилтаар үүссэн хөдөлгөөний
шилжилтийн шатанд хөл нугарахад идэвхтэй оролцдог.
Гүн нугалагч шөрмөсний үрэвсэл /DDF/-ээс болж адуу эхлээд доголж, улмаар
эмчилж эдгэрүүлэх хугацаанд сунасан шөрмөс суларч хурд хүчний үзүүлэлтүүд
мууддаг. Шөрмөс нь харьцангуй сул байгаа үед хэт их дасгал хөдөлгөөн хийлгэх юм
бол шөрмөс дахин гэмтэх өндөр эрсдэлтэй.
Зураг 10. Гүн нугалагч шөрмөсний үрэвсэл
Хурууны өнгөц нугалагч шөрмөсний үрэвсэл (superficial digital flexor tendonitis-SDF)
SDF үрэвсэл ихэвчлэн уралдааны морьдод тохиолддог. Ихэнх шөрмөсний гэмтэл нэг
удаагийн гэхээсээ олон удаагийн хүчин зүйлээс болдог. Гэхдээ унах, нэг хөлөө
нөгөөгөөрөө өшиглөснөөс болж гэмтэх нь ч бий. Эмнэлзүйн шинж тэмдэг нь
тодорхой өвдөлт, хавдах, доголох гэх мэт шинж тэмдгүүд SDF-ийн гэмтэл авсны
дараа 2-3 хоноод илэрч байна.
Бусад судлаачдын гаргасан мэдээллээс үзэхэд хурдан морины хөлний бэртэл
гэмтэлийн үед илрэх доголох шинж тэмдэгээр нь харьцуулан жишиж таван
зэрэглэлд хуваан үзсэнийг бид судалгаандаа суурь болгон ашиглаж ерөнхий
шинжилгээний харах, ажиглах аргаар шинжлэн үзэв.
Хуудас 32