Page 29 - Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
P. 29
Хурдан морины хөлний гэмтэлийг Рентген, ЭХО аппаратаар оношлосон дүн
Бидний судалгаа хийсэн адуунууд ихэнх нь гэмтээд 3- аас 6 сар зарим нэг нь 1
жил болж байгаа нь тухайн ясны хугарсан хэсэг газарт холбогч эд урган бүдүүрч
бороолсон байсан.
Рентген аппаратаар оношлоход өнчин ясны гэмтэл ихэнх хувийг эзэлж
байсан нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Үүнд: Өнчин яс бүрэн хугарах,
эмтрэх, цуурах тохиолдол их байна. Мөн шилбэний яс цуурч хугарсан, савхан яс
хугарсан, туурайн салбангийн эмгэгтэй адуунууд тохиолдож байв.
Рентген аппаратаар оношлсон ясны гэмтэлүүдийг зургаар харуулав.
Зураг 6. Өнчин яс бутарч хугарч байрлал нь өөрчлөгдсөн, үе хооронд яс ургаж,
шилбэний ясны доод үзүүр хэсгээр хугарсан байна. Мөн шилбэний ясны доод үзүүр
хэсгээр өнчин ястай хамт хугарч, хугарсан ясны эсүүд ургасан байна.
4.3. Шөрмөс, шандасны гэмтлийг ЭХО аппаратаар оношлосон дүн:
Хүснэгт 2
Нас Өнгөц Гүн нугалагч Шандас Нийт
нугалагч шөрмөс
1 2 1 4 7
2 1 0 3 4
3 1 1 3 5
4 5 4 9 18
5-6дээш 8 6 8 22
Нийт 17 12 27 56
Хуудас 29