Page 35 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 35
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
Мах пептоны шөл болон мах пептоны агарын өсгөврүүдээс түрхэц
бэлтгэж Грамын аргаар будаж микроскопын иммерсийн системээр дурандаж
харахад Bacillus anthracis шөлний өсгөвөрт олноор гинжилсэн, грам эерэг, 2
савханцрын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй бол чөлөөт үзүүр нь мөлүү
харин агарын өсгөвөрт ихэвчлэн үрэнцэр үүсгэсэн, үрэнцэр нь савханцрын
эсийн хэмжээнээс томгүй, төвдөө байрласан, зууван хэлбэртэй байлаа.
Хагас шингэн агарт өсгөвөржсөн байдал
Зураг 10
Хатгалтын дагуу өсгөвөржсөн нь хөдөлгөөнгүй болохыг харуулж байгаа бөгөөд
шинжилсэн бүх өсгөвөр хөдөлгөөнгүй байв.
Цустай агарт өсгөвөржсөн байдал
Зураг 11 Өсгөврүүд цус задралын бүс үүсгэсэнгүй
Очирбатын Хурцбаатар 31