Page 39 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 39
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
ТАВДУГААР БҮЛЭГ
Шүүн хэлэлцэхүй
Боом өвчин нь зарим газар нутагт жил дараалан гарч заримд нь тодорхой
завсартайгаар үе үе илэрдэг бол нэг хэсэгт нь нэг гараад дахин илрээгүй
тохиолдол нилээд байдаг. [1,2,3,9]
Бидний хийсэн судалгаагаар 1953-2013 оны хооронд Хэнтий аймагт
гарсан малын боом өвчний голомтыг судлаач А.С Коротич нарын боомын
голомтын идэвхийг 3 ангилсны дагуу ангилан авч үзэхэд Өмнөдэлгэр, Баянхутаг
сум идэвхтэй голомт, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Биндэр, Баян-Адрага,
Батноров, Норовлин, Баян-Овоо Батширээт сум үе үе гардаг голомт, Баянмөнх,
Дархан, Галшар, Дадал, Хэрлэн сум идэвхгүй голомтын ангилалд орж байна.
1950-2013 онд Хэнтий аймгийн 17 сумын 40 багийн нутагт боом өвчин
гарсан бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа 72 голомтын газар зүйн байршлын
тэмдэглэгээ хийгдсэн байна. Уг тэмдэгт газруудыг шалгаж үзэхэд боомоор
үхсэн мал булсан цэгт хатгасан шон, пайз, тэмдэглэгээ унаж алга болсон, ямар
нэгэн хамгаалалт хязгаарлалтгүй, эргэн тойронд мал бэлчээрлэсэн, айл буусан
байдалтай байгаа нь боомын халдвар авах эрсдэлтэй байгааг харуулж байна.
Тийм учраас боомын голомтын хаяг тэмдэглэгээг сайжруулах, малчин ард
иргэдэд таниулах , халдварын эрсдэлийг бууруулах ажлыг хийх шаардлагатай
талаар холбогдох байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Дэлхий нийтэд боомын хөрсний голомтыг устгах найдвартай арга хэмжээ
байхгүй учраас боом өвчний халдварыг бууруулах гол арга нь боомын голомтыг
хяналтанд авах, малын шилжилт хөдөлгөөнд анхаарах боомын голомт бүхий
нутаг дэвсгэрийн мал сүргийг толгой дараалан вакцинжуулах нь чухал юм
[1,2,3]. Боом өвчний голомтонд хийсэн судалгаанаас үзэхэд голомтонд байгаа
малыг вакцинд бүрэн хамруулах боломжгүй байгаа нь боомтой тэмцэх,
сэргийлэх дорвитой арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой гэж үзэх
үндэслэлтэй юм.
Хэнтий аймгийн боом өвчний голомтын зураглалаас харахад боомын
дэгдэлт нь байгаль цаг уур, хөрсний бүтэц, чийгшил, орчны температур,
ургамлын гаралт зэргээс хамааралтай болохыг харж болох бөгөөд энэ нь
Очирбатын Хурцбаатар 35