Page 41 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 41
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Дүгнэлт
1. Хэнтий аймгийн сумдын боомын голомтын зураглалыг гаргаж, идэвхтэй
голомтын байршлыг тодорхойлон мэдээллийн сан бий болголоо.
Голомтыг байнга хяналтандаа авах, боом өвчний гаралтыг бууруулах,
вакцинжуулалтыг оновчтой зохион байгуулах болон үр дүнг хянах ажлын
эхлэлийг тавьсан гэж үзэж байна.
2. Боомын голомт бүхий газар нутгийн үхрийн цусны ийлдсэнд B. anthracis-
ийн рекомбинант РА уургийн эсрэгтөрөгчийн эсрэг өвөрмөц эсрэгбием
илэрсэн нь рекомбинант РА уургийг ашиглан шууд бус ФХЭБУ-аар
голомтын идэвхийг тодорхойлох боломжтой гэдгийг харуулж байна.
3. Боомын халдвараар үхсэн малын эмгэгт материалаас ялган авсан
B.anthracis-ийн өсгөвөрүүд нь физик, химийн шинж чанараараа
B.anthracis мөн болох нь батлагдаж байна.
4. Ялган авсан боомын өсгөвөрүүд нь ПГУ-ын шинжилгээгээр pXO1 плазмид
дээр кодлогддог РА генийн 596 хос нуклеотид, pXO2 плазмид дээр
байрлах бүрээс кодлогч генийн 846 хос нуклеотидийн хэсэгт өвөрмөц
толбо үзүүлж байгаа нь B. anthracis болохыг молекулын түвшинд баталж
байна.
Очирбатын Хурцбаатар 37