Page 40 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 40

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа


                     Н.Г.Ипатенко,  (1980),  Жанузаков  (1970),  Терентьев  (1946)  нарын    эрдэмтдийн

                     судалгааны ажилтай адилхан үр дүнтэй байна [1,2,20].

                            Боомын  голомт  бүхий  газар  нутгийн  зэрлэг  амьтдад  B.  anthracis-ийн
                     байгалийн  эсрэгбиемийг  илрүүлэх  судалгааг  зарим  эрдэмтэд  хийсэн  байдаг

                     бөгөөд  энэ  нь  тухайн  голомтын  идэвхжлийг  эрсдэлгүй  тодорхойлох  боломжит
                     аргуудын нэг юм. Энэхүү судалгааг  B. аnthracis-ын РА  уургийн эсрэгтөрөгчийн

                     эсрэгбием илрүүлэх дархлаа судлалын аргыг ашигласан байдаг [1,12,13].
                            Бид  энэхүү  судалгаанд  үндэслэн  боомын  голомт  бүхий  газрын  малын

                     ийлдсэнд  шууд бус ФХЭБУ-аар B. anthracis-ийн байгалийн эсрэгбием илрүүлэх

                     шинжилгээг голомт бүхий газар нутгийн вакцинд хамрагдаагүй малын ийлдсэнд
                     хийж үзэхэд эсрэгбием  илэрсэн бөгөөд тухайн газар нутгийн голомтыг идэвхтэй

                     гэж  үзэх  үндэслэлтэй  юм.  Голомтын  идэвхийг  илрүүлснээр  боом  өвчнөөс
                     сэргийлэх,  малчид  ард  иргэдэд  мэдээлэл  өгөх,  вакцинжуулалтыг  бодитой

                     зохион байгуулах бүрэн боломжтой юм.

                            Бидний  судалгааны  хүрээнд  хийсэн  боом  өвчнөөр  үхсэн  малын  эмгэгт
                     материалаас ялган авсан B. anthracis-ийн нутгийн өсгөврүүдийн физик, химийн

                     шинж  чанар  болон  молекул  биологийн  шинжилгээ  нь  OIE-ын  гарын  авлагад
                     заасан үндсэн шинж чанаруудтай дүйцэж байна. [1,2,3,5].




































                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                 36
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45