Page 5 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 5

УДИРТГАЛ

                        Хүний хүчин зүйлийн нөлөөллөөс болж хүрээлэн буй орчны
                  экологийн  тэнцвэрт  байдлын  алдагдал,  уур  амьсгалын  өөрчлөлт

                  болон хүн, мал, амьтны амьдарлын хэв маяг, шилжилт хөдөлгөөн

                  зэрэгтэй  холбоотой шинэ,  шинэ халдварт  өвчнүүд  манай  дэлхий
                  дээр  болон  тодорхой  бүс  нутагт  гарах,  эсвэл  бидний  устсан  гэж

                  үзэж  байсан  гоц  ба  архаг  халдварт  өвчнүүд  дахин  сэргэх
                  хандлагатай  байна.  Сүүлийн  30-аад  жилд  хүн,  мал,  амьтанд

                  халдварт       өвчин     үүсгэдэг      90     гаруй     бичил      биетэн
                  тодорхойлогдсоны  тавин  хувь  нь  урьд  мэдэгдэж  байгаагүй  шинэ

                  халдварууд байгаагийн дотор мөн тавиад хувь нь үүсгэгч нь мал,

                  амьтдаар  дамжин  хүнийг  өвчлүүлдэг  зоонозын  халдварт  өвчин
                  болох нь тогтоогдоод байна.

                        Тухайлбал,  үүсгэгч  нь  төрөл  бүрийн  хачиг,  шавж,  ялаа,
                  шумуулаар  дамжин  халдварладаг,  Африк  болон  төв  Америкт

                  өргөн  тархсан  өвчнүүд  (Хачгийн  халуурал,  Баруун  Нилийн
                  халдвар  (БНХ),  Ку  чичрэг,  Хэл  хөхрөх  өвчин  зэрэг)  тухайн  бүс

                  нутгаасаа хальж Төв Ази, Европын сэрүүн орнуудад оношлогдох

                  болов.
                        Хүн, мал нэлээд хүнд хэлбэрээр өвчилдөг БНХ-ын вирусыг

                  Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумдын нутгаас

                  олзворлосон мэрэгчдэд илрүүлж, байгалийн голомтыг тогтоож
                  (Д.Цэрэнноров нар, 2009), Орхон, Сэлэнгийн сав нутгийн адуу

                  (24.1%), ямаа (11.7%), үхэр (5.0%)-т шинээр оношилсон (С.Сугар
                  нар, 2010).

                         Ийнхүү  манай  оронд  БНХ-ын  эпидемиологийн  холбогдол
                  болон  үүсгэгчийг  дамжуулагчийн  судалгаа  эхлэл  төдий,  Дэлхийн

                  эрүүл  мэндийн  байгууллага  (ДЭМБ)-ын  дахин  сэргэж  буй

                  халдварт  өвчин  болон  Зоонозын  халдварын  тэргүүлэх  өвчний

                                                       2
   1   2   3   4   5   6   7   8   9   10