Page 10 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 10

Нэгдүгээр бүлэг. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

                         Үе хөлтнөөр дамжин халдварладаг вирусууд (арбовирус) нь
                  хүний өвчлөлийн түгээмэл шалтгаан болж  байна (Scott C. Weaver

                  нар,  2010).  Бүх  арбовирус  зэрлэг  амьтдын  дунд  эргэлдэж  хүн,

                  гэрийн тэжээвэр мал, амьтдыг халдварлуулан, өвчлүүлж, улмаар
                  үхэлд хүргэдгийг эдгээр судлаачид цохон тэмдэглэсэн

                         Flaviviridae  овгийн,  өндөр  хоруу  чанартай  Денгэ,  Зика,
                  Баруун  Нилийн  вирус    (БНВ)  нь  хүний  эрүүл  мэндэд  аюул

                  учруулдаг  өвчnн  (Guzman  M.G.,  нар  2015;  Musso  D.  нар,  2015;
                  Asnis  D.S.  нар,  2000;  Danis  K.  нар,  2011)-ий  сая  сая

                  тохиолдлуудыг бий болгож байна (Mackenzie J.S. нар,  2004).

                         Abroug  F.  нар,  (2006);  Bosch  I.  нар  (2007);  Ebel  G.D.  нар
                  (2001);    Hayes  E.B.  нар  (2005);  Hubalek  Z.,  Halouzka  J.  (1999);

                  Komar N., Clark G.G. (2006); Lanciotti R.S. нар (1999); Morales M.A.
                  нар (2006); Tsai T.F. нар (1998); Weinberger M. (2001);  Zeller H.G.,

                  Schuffenecker  I.  (2004)-ын  тэмдэглэснээр,  Баруун  Нилийн
                  халуурал    (БНХ)  нь  Африк,  Азийн  зарим  хэсэг,  Европ,  Газар

                  дундын  тэнгис,  Ойрхи  Дорнод,  Австрали,  Америк  тивд  нилээд

                  тархсан,  хүн,  адуу  өвчилсөн  тохиолдол  1994  он  хүртэл
                  мэдээлэгдээгүй, 1999 он хүртэл зөвхөн дэлхийн бөмбөрцгийн зүүн

                  хэсэгт    гардаг  байснаа  1994-1999  онд  Алжир,  Румын,  Марокко,

                  Тунис,  Итали,  Орос,  Изриал  улс  зэрэг  дэлхийн  бөмбөрцгийн
                  баруун  хэсэгт  томоохон  дэгдэлтүүд  илэрч,  БНВ-ийн  1а  дэд  хэв

                  шинжээр АНУ-д дэгдсэн БНХ хойт зүгт Канад, урагшаа төв болон
                  өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудад тархжээ.

                         БНХАУ-ын  Шинжаний  Каши  мужийн  2  хот,  9  тосгонд
                  цуглуулсан (Zhi Lu нар, 2014) Culex pipiens рipiens (65.0%), Aedes

                  Flavidorsalis  (24.1%),  Ae.caspius  (10.1%)  зүйл,  Aedes,    Culex

                  төрлийн бусад зүйл (0.8%) -д хамрагдах 7122 ширхэг шумуулнаас

                                                       7
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15