Page 13 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 13
Зураг 2. БНХ-ын үүсгэгч дамжих байдал.
Энэ хэвшилд хоруу чанартай, сул хоруу чанартай үүсгэгчийг
аль аль нь хамрагддагийг судлаачид тогтоосон. Хоруу чанартай
халдварыг 1а дэд хэв шинжийн вирус үүсгэдэг. Тухайлбал, 1999
онд АНУ-д дэгдсэн халдварын үүсгэгч NY99 нь өндөр хоруу
чанартай омог байсан бөгөөд 1997-2000 онд Изралиас илрүүлсэн
1а дэд хэв шинжтэй ойр төрлийн болохыг тогтоожээ. Гэхдээ
сүүлийн жилүүдэд АНУ ба Канадад NY99 омгийн вирусийн
халдвар илрэхгүй болж харин WN02 омог - давамгайлах болжээ.
Хүний БНХ-ыг 1970-1980-аад онд нэлээд идэвхтэй тандан
судалсан (Manson-Bahr P.E., Downie A.W., 1973; Rodhain F. нар,
1975; 1987; Sureau P. нар, 1977).
Харин мал, амьтдын БНХ-ыг тандсан судалгаа ховор байдаг
(Cabre O нар, 2005; Sule W.F.нар, 2015).
Pourrut X. нар (2010)-ын тандан судалгаанд хамрагдсан
хүний цусны ийлдсийн 27%-д БНВ-ийн иммуноглобулин G (IgG)
илэрсэн, тэдгээрийн оршин сууж буй газрын экосистемээс
халдварлалт ихээхэн хамаарч, ойт хээрийн бүсэд оршин суугчдын
10