Page 17 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 17
(Savage, H.M. нар, 1999), ОХУ (Fyodorova, M. V. нар, 2003)-д БНВ-
ийг C.pipiens шумуул дамжуулсан нь тогтоогджээ.
C.pipiens хэвийн бусаар хооллох хэв маягтай, зан үйлийн
болон физиологийн аутоген (molestus (төвөгтэй/зовиуртай)
хэлбэрийн C. pipiens) болон аутоген бус хэлбэр (pipiens
(жингэнэх/шунгинах) C. pipiens) хэлбэрээр хооллодог (Spielman A.,
1964, 1971) бол аутоген популяц нь хэзээ ч цусаар хооллодоггүй,
харин аутоген бус хэлбэр нь зөвхөн шувууны цус сорж, зуны сүүл,
намар гарсан тэдгээрийн үр удам шувуу, сүүн тэжээлтэнийг
ялгалгүйгээр цусыг нь сордог (Spielman A., 1964; 2001) тул БНВ-
ийн хөгжлийн эрт үеийн энзоот мөчлөгт оролцон аутоген, аутоген
бус гибридууд бий болох нөхцлийг бүрдүүлдэг байж болох юм
(Spielman A., 2001, Kilpatrick A.M. нар, 2005).
Abbassy M.M. нар (1993); Lawrie C.H. нар (2004); Hutcheson
H.J. нар (2005) зориуд халдварлуулсан аргазид хачиг (Carios
capensis )-наас БНВ-ийг ялгаж авсан мэдээ бий.
Египет, Азербайджан улсад Argas hermanni, Ornithodoros
capensis зүйл хачганд БНВ-ийн ДНХ илрүүлсэн (Hubálek Z. нар,
1999).
Африк, Азербайджан, Туркмен, Молдав улсад Hyalomma,
Rhipicephalus, Amblyomma, Dermacentor төрөл хачигнаас БНВ
ялган авсан тухай Lwande O.W., нар (2013) нийтэлжээ.
Түүнчлэн дамжуулагчийн оролцоогүйгээр шувуунаас
шувуунд амаар (сангасаар ялгарсан вирусээр халдварлах) болон
халдвартай хар хэрээ идсэнээс БНВ-ээр халдварладгийг Komar N.
нар (2003) туршилтаар баталгаажуулсан.
Нигер улсад, Baba M.M. нар (2006), Cx.quinquefaciatus зүйл,
Mansonia төрөл шумуулнаас вирус ялган авч чадаагүй ч урвуу
14