Page 19 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 19

нутагт  Aedes  intrudens  зүйл,  Ховд  аймгийн  Булган  суманд  Culex

                  vagans зүйл шумуул шинээр бүртгэгджээ.
                        Сээр  нуруутнаас,  БНВ-ийг  тээгч  гол  амьтан  нь  шувуу  юм.

                  Гэхдээ  шувууны  зүйлээс  хамаарч  харилцан  адилгүй  байдаг.

                  Баруун Нилийн вирус нь нүүдлийн шувуудаар дамжин эрүүл бүс
                  нутагт  тархах  магадлал  өндөртэй.  Хэрээ,  ятга  шаазгай,  цахлай

                  болон  бусад  шувуу  вирусийг  ам  болон  хам  сүвний  шүүрлээр
                  ялгаруулан  халдварыг  гадаад  орчинд  тараадаг.  Шувууны

                  сангасан  дахь  вирусийн  халдварлуулах  чадвар  24    цагийн
                  дараагаас  буурдаг.  Халдварын  нууц  үе  адуунд  3-15  хоног

                  үргэлжилдэг (OIE Terrestrial Manual, 2018).

                         Нүүдлийн  шувуудыг  Европ,  Америкт  БНХ  тараасан  гол
                  буруутан хэмээн (Figuerola J. нар, 2007; 2008; López G. нар, 2008;

                  Dusek R.J. нар, 2009) мэдээлжээ.
                         Өмнөд африкаас шувуу нүүдэллэн Европ болон бусад орон

                  руу БНВ-ийг зөөдөг (Rappole, J.H., 2000)-ийг онцолсон.
                        Франц,  Африкийн  6  улсаас  2003-2012  онд  цуглуулсан  нас

                  гүйцсэн  753  нохойны  цусны  ийлдсийг  ФХЭБУ  болон  Western

                  Blotting-оор шинжлэхэд Габон, Корсика улсаас бусад орны нохойд
                  БНВ-ийн фермент холбоот эсрэг бие илэрсэн, Чад улсад цэргийн

                  ажиллагаанд  4  сарын  турш  оролцсон  Францын  50  нохойны  24%

                  нь  БНВ-ээр  халдварласныг    тогтоосон.  Түүнчлэн  Унгар  улсаас
                  Франц  руу  импортолсон  цэргийн  нохойны  12.5%  мөн  тус

                  үүсгэгчээр халдварласан байв (Bernard Davoust нар, 2014).
                         БНВ-ээр           халдварласан             шумууланд            хүн

                  нэрвэгдсэнээс/хатгуулсанаас  хойш  3-14  хоногийн  дараа  эмгэг
                  шинж  тэмдгүүд  (халуурах,  арьс  загатнах,  толгой  өвдөх,  булчин

                  өвдөх,  сулрах,  үе  мөч  өвдөх,  элэг  үрэвсэх,  өвчтөний  1%  орчимд

                  тархи-нугас  нь  үрэвсэх,  булчин саажих  гэх  мэт)  илэрч  3-6  хоног,

                                                      16
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24