Page 22 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 22
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын үхрийн 5% (1/20) тус тус эерэг үр
дүн үзүүлсэн байна.
Хараа, Ерөө голын товч тодорхойлолт. Xaрaa гoлын эх
нь Xэнтий нурууны бaруун урд хажуугийн сaлбaр уулсаас эх авах
Бaянгoл болох ба энэ гол Сөгнөгөр голтой нийлж Хараа гол
болдог. Хар бэлчир, Сөгнөгөр, Баян гол зэрэг жижиг голууд нь
Хараа голын эхэнд усаа нийлүүлж Мандал Овоогийн булаг, Хүйн
голын бэлчирээс Хараа гол болж Сэлэнгэ мөрнөөр дамжин
Байгаль нууртай ус зүйн сүлжээгээр холбогддог. Хараа голын сав
газрын нутаг дэвсгэрт Төв (41.5%), Сэлэнгэ (36.6%), Дархан-Уул
(17.2%) аймгууд болон нийслэл Улаанбаатар хотын зарим
дүүргийн газар нутаг (4.8%) тус тус багтдаг ба сав газар нь
2
17,667.7 км талбайтай http://www.wikiwand.com/mn.
Ерөө гол нь Xэнтий нурууны oй мoд иxтэй, нэлээд өндөрлөг
xэсгээс эx aвдаг гол юм. Бага Хэнтий нуруунаас эх аван урсах
Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд
Итэмийн голоос нэлээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж
түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн
хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчрээс Ерөө
гол эхлэдэг Энэ голын сав газрын нутаг дэвсгэр нь Сэлэнгэ
(69.1%), Төв (23.8%), Хэнтий (7.0%), Дархан-Уул (0.1%) зэрэг 4
аймгийн 22,282.5 км талбайг хамран урсдаг http://arigsor.net
2
19