Page 27 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 27
2.2.2. Шумууланд Flavivirus-ийн ДНХ илрүүлсэн арга
Шумуулаас РНХ ялган авсан арга. Төрөл, зүйл, хүйсээр нь
ялгаж, тодорхойлсон шумуулыг тус бүр 15 ширхэгээр нэг багц
болгоод 1.5 мл физиологийн уусмалтай цодонд хийж нэгэн жигд
TM
болтол жижиглэв (Omni Tip homogenizing kits).
Шумуулын цийдмэгээс авч арга зүйн дагуу флавивирусийн
РНХ-г ялган (QIAamp Viral RNA ext.kit, QIAGEN), ДМАЭМБ-ын
зөвлөмж (ДМАЭМБ/OIE, 2018)-ийн дагуу шаталсан урвуу
транскриптаз-ПГУ-аар шинжиллээ.
Шаталсан урвуу транскриптаз-ПГУ (nRT-PCR)-д Sigma-
Aldrich компанид үйлдвэрлэсэн гадна уургийн 5 -ACC-AAC-TAC-
’
’
TGT-GGA-GTC-3 ба 5 -TTC-CAT-CTT-CAC-TCT-ACA-CT-3’, дотор
уургийн; 5’-GCC-TTC-ATA-CAC-ACT-AAA-3’ ба 5’-CCA-ATG-CTA-
TCA-CAG-ACT-3’ праймерууд хэрэглэж, үйлдвэрлэгчийн арга зүйн
дагуу GeneAmp PCR System 9700 (Applied Biosystem, USA)
термоцикл-д урвалыг явуулав.
УТ-ПГУ дулаан солих мөчлөгт, 45°C-д 45 минут, 95°C-д 11
минут, 38 мөчлөгөөр 95°C-д 30 секунд, 55°C-д 45 секунд болон
72°C-д 60 секунд явуулсны дараа 72°C-5 минутаар 4°C-д барих
гэсэн протоколыг мөрдөв.
Урвалын үр дүнг тооцсон нь. ПГУ-ын үр дүнд олшруулсан
5 мкл ДНХ-ийг, 1мкл ачаалагч буфертэй хольж, 1х TAE буфер
бүхий 1.8%-ийн агарозын гель дээр 100 вольтын хүчдэлээр 20
минутын турш электрофорез явуулав. Гелийг этид бромидын
уусмалаар 15 минут үйлчлүүлж, нэрмэл усаар сайтар угаасны
дараа хэт ягаан туяаны гэрэлтүүлэгчээр харж урвалын үр дүнд
уншив. Гель дээр 201 хос суурь ДНХ-ийн өвөрмөц судал илэрсэн
дээжийг “эерэг” хэмээн үнэлж ПГУ-ын үр дүнг тооцсон. Жишиг
болгон 100 хос суурь алхамтай ДНХ-г урвалд мөн хэрэглэв.
24