Page 31 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 31
Гуравдугаар бүлэг. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
3.1. Хараа, Ерөө голын сав газрын зарим нутгаас
цуглуулсан шумуулын төрөл, зүйлийн
бүрэлдэхүүнийг тодорхойлсон дүн
Шумуулын төрөл, зүйлийг тодорхойлохдоо бид тэдгээрийн
далавчны судал болон түүнийг дагасан судасны байрлал (Фото
зураг 3, 4), салаалтын байдлаар, мөн бие бүтцийн онцлог болох
нуруу, хэвлий дагасан нарийн зурвасуудын байрлал, хэлбэрийг
гол болголоо.
Бидний судалгаанд хамрагдсан шумуул Шавжийн анги
(Insecta), хос далавчтаны баг (Diptera), Culicidea дэд овгийн Culex
(Cx), Aedes (Ae) төрлүүдэд хамрагдаж байв.
Шумуулын далавчны судал нь зүйл хооронд ялгах онцлог
түлхүүр юм. Далавчны угаас гарсан тууш судлуудыг урд захаас
эхлэн косталь, субкосталь, радиаль, медиаль, кубиталь, аналь
гэж ангилна. Косталь судал (Costa (C) салаалахгүй, мөрний
ялтаснаас гарч, далавчны урд өргөн хэсгийг үүсгэнэ. Culex төрөл
шумуул Субкосталь судал (Subcosta (Sc) салаалахгүй, мөрний
ялтаснаас гарч косталь судлын ард, косталь болон радиаль
судлын хоорон дахь ховилд байрлана (С-н ард байдаг, урт тууш 2
дахь судал). Радиаль судал (Radius (R) салаалахгүй, бүдүүн,
суурь хэсгээрээ дунд ялтастай холбогдоно (3 дахь тууш судал
бөгөөд түүний 1-5 салаа нь далавчны зах хүрнэ). Медиаль судал
(Media (M) дунд ялтаснаас гарч, урд (MA) хойд (MP) болж
салаална, цаашид салаа тус бүр дахин 2 салаална (4 дэх тууш
судал бөгөөд түүний 1-4 салаа нь далавчны зах хүрнэ). Кубиталь
судал (Cubitus (Cu) кубиталь ялтаснаас гарч, 2 салаална, маш тод
28