Page 34 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 34
Тус судалгааны явцад бидний цуглуулсан шумуул дараах
шинж тэмдгүүдээр өөр хоорондоо ялгаатай байлаа.
Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол суманд
илэрсэн Cx.pipiens зүйл (Фото зураг 8, 9; зураг 4): шумуулын
хошуу доошоо махисан, дээд эрүү тусдаа салаалсан, тэмтрүүл нь
дундаа үелсэн мохоо, далавч нь мөнгөлөг гялгар, судал нь үсгүй,
C судалгүй, R1, R2, R3 судлууд тод, R4 судал нь R5 судалтай
дээгүүрээ холбогдсон, R5 болон М судлын хооронд нарийн
холбоостой, М1-ээс М2 салаалсан, CuA1, CuA2, A судал нарийхан
дөнгөж харагдах төдий байсан.
Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандмань
суманд илэрсэн Aedes vexans (Фото зураг 10, 11, зураг 5) зүйл
шумуулын тэмтрүүл (Palps) нь богино дундуураа цагаан
бүслүүртэй үзүүр нь мохой хар өнгтэй, сахал (үнэрлэх эрхтэн ) нь
урт бөгөөд үеэлсэн үе бүртэй богино үстэй, хошууны үзүүр
(Proboscis) хар өнгөтэй, хөлийн үен дээрээ цагаан бүслүүртэй
байв.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант суманд илэрсэн
Cx.p.quinquefasciatus (Фото зураг 12, 13, зураг 6) зүйлийн
шумуул нь хэвлийн төгсгөлдөө 2 салаалсан шовх үзүүртэй,
далавч, C-судалгүй, R1, R2-оос R3 шууд салаалсан, үсэн
бүрхүүлтэй, R4, М1-ээс М2 салаалсан үсэн бүрхүүлтэй, (CuA1-ээс
CuA2 салаалсан, A судал маш тод харагдаж байв.
31