Page 30 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 30
үйлдвэрлэгчийн зөвлөсөн (Сөрөг хяналт (NC)-тай хавтангийн
үүрэн дэх гэрлийн шингээлт (OD) 0.8-аас их, эерэг хяналт (PC)–
0.35-аас бага байх)-ий дагуу тооцов. БНХ вирусийн эсрэгтөрөгч,
өвөрмөц эсрэг биетэй холбогдох үйлийг дарангуйлах хувь (IP)-ийг
дараах томъёогоор тооцоолов. Үүнд: IP=100-[(дээжний OD/NC
OD) х100 ]. БНХ вирусийн өвөрмөц эсрэг бие илэрсэн (IP≥40%)
дээжийг эерэг, харин IP≤30% бол тухайн дээжийг сөрөг хэмээн
үзлээ.
Судалгааны дүнд тулгуурлан гарган авсан тоон үзүүлэлтийг
Б.С.Бессмертных, М.М.Ткачева (1961) нарын боловсруулсан
аргыг ашиглан статистикийн боловсруулалт хийв.
√ p (100 - p)
Mp = -----------------------
n
Mp - Дундаж алдаа
P - Судалгааны дүн, %
n - Судалгаанд хамрагдсан объектын тоо
27

