Page 29 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 29
Энэхүү саатуулах ФХЭБУ-ын зарчмыг дараах байдлаар
тайлбарлаж байна. Идэвхгүйжүүлсэн, БНХ вирус шингээсэн
полистирол хавтан руу шинжлэх ийлдэс нэмэхэд, хэрэв тухайн
ийлдсэнд БНХ вирусийн эсрэг бие байгаа бол хавтанд шингээсэн
эсрэгтөрөгчтэй холбогдоно, эсрэг бие байхгүй бол эсрэгтөрөгчтэй
холбогдохгүй.
Хэрэв, БНХ вирусийн гликопротейн Е-ийн эктодомаины эсрэг
гаргаж авсан өвөрмөц, дан язгуурт эсрэг бие (пероксидазтай
холбосон)-ийг хавтангийн үүрэнд нэмэхэд, хэрэв ийлдсэнд
өвөрмөц эсрэг бие байгаа бол энэхүү дан язгуурт эсрэг биеийг
эсрэгтөрөгчтэй холбогдох боломж олгохгүй, харин ийлдсэнд БНХ
вирусийн эсрэг бие байхгүй бол тус дан язгуурт эсрэг бие хавтан
дахь эсрэгтөрөгчтэй холбогдоно. Хавтанг угааж эсрэгтөрөгчтэй
холбогдоогүй бүхий л зүйлсийг арилгаад, хавтангийн үүрэнд
субстрат (TMB) нэмж, тэмдэглэсэн/холбосон дан язгуурт эсрэг бие
байгаа эсэхийг илэрсэн өнгөөр тооцдог.
Урвалыг явуулахаас 30 мин өмнө цомгийг 20-25 С-ийн
0
орчинд 30 мин байлгав. Шинжлэх ийлдсийг урвалын хавтанд, 50
мкл хэмжээтэйгээр шингэлэв (1/5). Харин эерэг, сөрөг хяналтын
ийлдсийг үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу шууд (шингэлэхгүй),
тус бүр 50 мкл-ээр 2 үүрэнд хийв. Урвалын хавтанг сайтар
битүүмжлэн тагласны дараа 16-24 цагийн турш 20-25 С орчинд
0
байлгаад угаагч уусмалаар 3 удаа угаасан.
Шинжлэх ийлдэстэй үүр тус бүрд 50 мкл холбогч нэмээд
дээр дурьдсан орчинд 1 цаг байлгасны дараа 5 удаа угаав. Цомог
дахь бэлэн субстараас үүр тус бүрд 50 мкл-ийг нэмээд өрөөний
дулаанд 15 мин байлгасны дараа зогсоох уусмал (50 мкл)-аар
урвалыг зогсоов. Зогсоосноос хойш 5 мин дотор урвалыг хавтан
уншигчийн 450 нм уртад уншиж урвалын үр дүнг цомог
26