Page 20 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 20

зарим  тохиолдолд    60  хүртэл  хоногийн  хугацаатай  үргэлжилжээ

                  (Hayes, E.B. нар, 2005).
                        Флавивирусээр хөхтөн амьтад, тухайлбал, адуунд эмнэлзүйн

                  илт  шинж  тэмдэг  бараг  илэрдэггүй,  өвчилсөн  адууны  тэжээлийн

                  дуршил буурах, номойрох,  хөдөлгөөний тэнцвэр алдагдах, үе мөч
                  нь сулрах саажих, шүдээ хавирах, таталдах, тойрч эргэлдэх зэрэг

                  бусад  өвчний  үед  илэрдэг  мэдрэлийн  нийтлэг  нийтлэг  шинж
                  тэмдгүүд хааяа ажиглагддаг. Эмнэл зүйн шинж илэрснээс хойш 7

                  хоногийн дотор адуу эдгэрдэг (OIE Terrestrial Manual, 2018).
                        Venter  M  нар  (2017)-ын  8  жилийн  хугацаанд  явуулсан

                  судалгаагаар,  БНВ-ийн  1-р  хэв  шинжээр  1  адуу  халдварлан,

                  мэдрэлийн шинж тэмдэг үзүүлэн өвчилж, улмаар хорогдож, нэг гүү
                  хээл хаяжээ.

                         Европ, АНУ-д БНВ-ээр халдварласан шувуунд амьдын жин
                  буурах, хөдөлгөөн удаашрах, ноомойрох, хүзүү нь муруйх, нумлан

                  татах  (опистотонус),  толгой  2  тийшээгээ  үе  үе  татваганах  зэрэг
                  мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч байв (Erdélyi K., 2007).

                         Адуунд  дээр  дурьдсан  шиг  шинж  тэмдгүүд  илэрдэг  ч

                  халдварласан  адууны  80%  нь  өвчний  шинж  тэмдэг  огт
                  үзүүлдэггүй, гэхдээ клиник шинж тэмдэг илэрсэн адууны 90%-д нь

                  мэдрэлийн шинж тэмдгүүд (нүүрний мэдрэлүүд саажих, тэнцвэрээ

                  алдах,  нүүр,  хэлний  булчин  татваганах,  саажиснаас  залгиж
                  чадахаа  болих  гэх  мэт)  давамгаалж  (Castillo-Olivares  J, Wood  J.,

                  2004) 30% нь хорогджээ.
                         Өмнөд  Африкт  зонхилдог  БНВ-ийн  2-р  хэв  шинжийн

                  халдвар,  адууны  мэдрэлийн  эмгэгийн  дийлэнх  хувийг  эзэлж
                  байлаа (Venter M. нар, 2009; 2011).

                        Баруун  Нилийн  халуурал  ихэвчлэн  улирлын  чанартай

                  тохиолдоно  (Campbell  G.L.  нар,  2002).  Шувууны  өвчлөл  зунаас

                                                      17
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25