Page 15 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 15

гэрт орж ирэх буюу худалдан авч үржүүлэх зэрэг нь Европ болон

                  бусад орнуудад БНВ тархах нөхцлийг бүрдүүлж болзошгүйг цохон
                  тэмдэглэсэн.

                         2008-2015  онд  Өмнөд  Африкт,  мэдрэлийн  шинж  тэмдэг

                  илэрсэн  1407  амьтныг  шинжлэхэд  адууны  7.4%,  малын  1.5%,
                  зэрлэг амьтны 0.5% (Marietjie Venter нар, 2017) ихэнх нь БНВ-ийн

                  2-р  хэв  шинжээр  халдварласан  болхыг    тогтоосон  бөгөөд
                  өвчилсөн  амьтны 33% хорогджээ.

                        БНХ  үүсгэгч  нь  олон  төрлийн  амьтдын  хооронд  дамжин
                  халдварладаг өвөрмөц онцлогтойгоос гадна халуун бүсээс сэрүүн

                  орон  хүртэл  (Хойд  туйлд  ойрхон  байгаа  Скандинавын  орнууд

                  хүртэл)  тархсан  тул  цаашид  тархвар  зүйн  зүй  тогтлыг  судлах
                  асуудал улс орон бүрийн тулгамдсан асуудал болж байна.

                         Weaver (1997)-ын мэдээлснээр, арбовирусууд нь цус сорогч
                  шавж (шумуул, цус сорогч ялаа (хөхтүрүү, дэлэнч, мухар ялаа гэх

                  мэт),  хачиг)-аар  дамжин  сээр  нуруутан  амьтдыг  босоо
                  (халдварласан  эмэгчин  шимэгч  эрэгчин,  эмэгчин  үр  удамдаа

                  дамжуулна)  болон  хөндлөн  замаар  халдварлуулдаг  (бэлгийн

                  замаар  халдварлаж  болох  бөгөөд  эвцэлдэх  үедээ  эрэгчин  шавж
                  эмэгчин шавжид үүсгэгчийг дамжуулах), эмэгчин шавж цус сорох

                  үедээ  сээр  нуруутан  амьтдад  шүлсээрээ  дамжуулна)-ийг

                  мэдээлсэн. Хөндлөн замаар вирусийг дамжуулах үйлдэл түгээмэл
                  бөгөөд вирус ихээр агуулсан цус шавжийн биеэр тархаж, шавжийн

                  шүлсний булчирхайд үрждэг.
                        Хойд  Америкт  59  зүйл    шумуул  БНХ-ыг  дамжуулдаг  (Turell

                  M.J.  нар,  2001),  Culex  төрлийн  С.pipiens,  C.quinquefasciatus,
                  C.restuans,  C.salinarius,  C.tarsalis     зүйлийн  хамгийн  идэвхтэй

                  дамжуулагч  гэжээ.  Мөн    C.nigripalpus,  Ae.alpopictus,  Ae.vexans,




                                                      12
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20