Page 18 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 18
транскриптаз – полимеразын гинжин урвал (УТ-ПГУ)-аар БНВ-
ийн ДНХ илрүүлжээ.
Шумуул нь үе хөлтөний хүрээ (Arthropoda), шавжийн анги
(Insecta), хос далавчтаны дэд овог (Culicines) –т хамаарагддаг
өргөн тархсан шавж юм. Дэлхий дээр ойролцоогоор 3500 зүйлийн
шумуул байдаг. Африкийн халуун бүсийн бүх орон, Номхон
далайн баруун өмнөд хэсэг, Өмнөд Америкийн Бразил зэрэг ой
мод ихтэй орнууд, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойгийн зарим
улсад үүсгэгч нь шумуулаар дамждаг халдварт өвчнүүд ихээхэн
тархжээ. Тухайлбал, Anopheles төрлийн шумуул хумхаа; Aedes
aegypt төрөл - шар чичрэг, Денге; Culex төрөл - БНХ, Япон
энцефалит, филарис; Culiseta төрөл - адууны энцефалит өвчнийг
дамжуулдагаараа мал эмнэлэгт ихээхэн ач холбогдолтой юм
(OIE, Terrestrial Manual, 2018).
А.В.Гуцевич нар (1970)-ын туурвисан “ЗСБНХУ-ын амьтны
аймаг: Хос далавчтай шавж”-ийн бүтээлд Монгол улсад 2 төрөл
(Anopheles, Aedes)-ийн 9 зүйл (An.hyrcanus; An.m.messeae;
An.maculipennis; Aedes caspius; Ae.excrucians; Ae.leucomelas;
Ae.detritus; Ae.flavescens; Ae.v.vexans) шумуул байдгийг
тэмдэглэсэн.
Намхайдорж Д. нар (2008), манай оронд Aedes, Anopheles,
Culex, Culiseta төрлийн 22 зүйл шумуул тархсан болохыг
мэдээлжээ
Пүрэвдулам Л. нар (2016)-ын мэдээлсэнээр, 2012-2015 онд
Сэлэнгэ, Ховд, Дорнод, Увс аймгийн 11 сум, Улаанбаатар хотын 2
дүүргээс барьсан 3613 шумуул 3 төрөл 6 зүйлд хамрагдаж байв.
Сэлэнгэ аймагт Culex modestus, Сэлэнгэ, Дорнод аймаг -
Anopheles maculipennis, Улаанбаатар хотын Тэрэлж орчим -
Aedes pullatus, Culex modestus, Увс аймгийн Бөхмөрөн сумын
15