Page 14 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 14
23.7%, саванн орчим- 21.8%, нуур орчим - 64.9% байлаа.
Судлаачид нуур орчимд БНВ давуутай байдлаар эргэлддэг байх
магадлалтай хэмээн таамагласан.
ОХУ-ын Европын хэсэг (Волгоград, Астрахань, Ростов муж)-т
1999, 2007, 2010, 2012 онд БНХ дэгдэж, хүн өвчлөх тохиолдлын
шалтгааныг Alexander E. нар (2014) судлахад тухайн нутгийн
газарзүйн байршил, орчны сарын температур, харьцангуй
чийгшил, тундас, ургамалжилтын индекс цаг уур болон орчны
хүчин зүйл чухал нөлөөтэй байжээ.
Израил улсын төвийн хэсэг болон Арава мужид хүн ба шумуул
БНВ-ээр илүүтэй халдварласан нь БНВ-ийн хамгийн өндөр
нутагшмал (эндемик) эрсдлийг бий болж байгааг Yaniv Lustig нар
(2017) тэмдэглэсэн. Судлаачид Африк, Евроазийн шувууны
нүүдлийн төв замд байрлах Израил улсын үндэсний хэмжээнд
цуглуулсан 3145 хүний цусны ийлдэсний 350 дээжинд (11.1%)-д
БНВ-ийн эсрэг иммуноглобулин G илрүүлсэн тул Газар дундын
тэнгисийн эрэг, эх газрын хэсэг, Рифт хөндий орчмын оршин
суугчид шумуулд өртөхөөс хамгаалах (цацлага хэрэглэх,
хамгаалах хувцас өмсөх), шумууланд хатгуулахаас зайлсхийхийг
сануулж, шумуулын популяцыг бууруулах, шумуул үржих орчин
болдог тогтонги усыг зайлуулах/хатаах чиглэлээр идэвхитэй үйл
ажиллагаа явуулахыг Байгаль орчныг хамгаалах яаманд
анхааруулсан аж.
Мадагаскар улсад дэглий (Egretta төрөл), нутгийн тоть
(Coracopsis vasa) -ноос БНВ ялган авчээ (Jupp, P.G., 2001; Tantley,
M.L. нар, 2016).
Fonseca нар (2004); Vinagradova (2000), Zimmerman (2002)
нар, дэлхийн цаг агаарын дулаарал, худалдаа, шумуул, ялангуяа
Culex pipiens-ын олон улсын тархалт, боршувуу санамсаргүйгээр
11