Page 11 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 11
ялган авсан БНВ-ийн 5 өсгөврийн Е гений нуклеотидийн дараалал
БНВ-ийн 1-р хэв шинжийн Нью-Иорк 99 (NY99), ОХУ-ын 1999–
2004 оны изолятуудтай 99% дүйж байжээ.
БНХ орогномол (нутагшмал) нутаг болох Израйл улсад
сүүлийн 15 жилд цуглуулсан 336 шумуулын багцнаас ялгасан
БНВ-ийн геномын нуклеотидийн дараалалд Yaniv Lustig нар
(2016) дүн шинжилгээ хийж, тус улсад БНВ-ийн 1-р хэв шинжийн
4-р кластер, 2-р кластерийн Газрын дундад тэнгис, Зүүн Европын
дэд хэвшил, мөн БНВ-ийн 2-р хэв шинж тус тус эргэлдэж байгааг
тогтоожээ.
БНХ-ыг Flaviviridae овгийн Flavivirus төрлийн арбовирус
(Баруун Нилийн вирус (БНВ) үүсгэдэг. Энэ нь РНХ агуулсан вирус
бөгөөд 50 нм орчим хэмжээтэй, гадаргуудаа бүтцийн 3, бүтцийн
бус 7 уураг тус тус агуулна (Caren Chancey, 2015).
Flavivirus, байгаль дээр шувуу, шумуулын дунд эргэлдэж
шувуу-шумуул-шувуу гэсэн гинжин хэлхээтэй ихэнх төрлийн
шувуунд өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бараг илэрдэггүй. Харин
вирус нь цус сорогч шумуулаар дамжин адуу, хүнд халдварлалдаг
(Зураг 1).
БНВ нь ангилал зүйн хувьд Flavivirus төрөл, япон
энцефалитийн вирусийн ийлдсийн комплекст хамрагдах ба
боршувууны хэлбэртэн шувуу (passeriform), Culex төрлийн
шумуулаар дамжин (primary vector) адууны төрлийн амьтад,
хүнийг халдварлуулан, өвчлүүлдэг. БНВ-ийн өндөр хоруу
чанартай,1-р хэв шинж дэлхийд өргөн тархсан бол түүний 2-р хэв
шинж Африкийн орнуудад нутагшмал болсон, 3, 4-р хэв шинж –
Төв Европод ялгаж авсан изолятад илэрсэн ч тэдгээрийн ангилал
зүй, хүн эмнэлгийн холбогдол тодорхой бус байгаа, 5-р хэв шинж
– зөвхөн Энэтхэг улсад байдаг (Kramer, L.D. нар, 2008).
8