Page 6 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 6
жагсаалтад ордог БНХ-ын үүсгэгч манай оронд илэрч, хүн, мал
өвчлөх эрсдэл бий болж байгаа зэрэг нь энэхүү сэдэвт ажлыг
гүйцэтгэхэд хүргэсэн юм.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Хараа, Ерөө голын сав газрын зарим нутагт Баруун Нилийн
вирусийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлох
зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
1. Хараа, Ерөө голын сав газар дахь зарим нутгийн шумуулын
төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох;
2. БНХ-ыг тандах судалгаа хийх.
СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ
Хараа, Ерөө голын сав газар дахь Төв аймгийн Борнуур,
Батсүмбэр, Баянчандмань сум, Дархан-Уул аймгийн Шарын гол ,
Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Баянгол, Ерөө сум
шумуулын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлон, Сэлэнгэ
аймгийн Ерөө сумаас барьсан C.p.pipens, C.p.quinquefasciatus
зүйл шумуулын 2 багц дээжинд флавивирусийн ДНХ илрүүлж,
дээрх сумдад БНХ-ыг тандсан нь зооноз судлаачид, хүн, мал
эмнэлгийн байгууллагуудад ихээхэн ач холбогдолтой, шинэлэг
зүйл болов.
СУДАЛГАА ЯВУУЛСАН ГАЗАР
Энэхүү сэдэвт ажлын судалгааг 2016-2017 онд, Хараа,
Ерөө голын сав газар дахь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр,
Баянчандмань, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Сэлэнгэ
аймгийн Ерөө, Жавхлант, Баянгол сумдын зарим нутаг, Мал
эмнэлгийн хүрээлэнгийн Хачиг, шавж, эгэл биетэн судлалын
лаборатори, Вирус судлалын лабораторит явуулав.
3