Page 16 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 16
Ochlerotatus triseriatus зүйлүүд тус вирусийг дамжуулах үүрэгтэй
гэж үздэг байна.
БНВ-ийг шумуулнаас ялгаж авсан мэдээлэл цөөнгүй
байдаг. Анх 1942 онд Aedes albopictus зүйлийн хачиг илрсэн.
БНВ-ээр зориуд халдварлуулсан, Culex pipiens, Cx.
tritaeniorhynchus зүйлийн шумуул Африкт өргөн тархсан,
Египетийн Sindbis дүүрэгт БНВ-ийг шумуул дамжуулж буйг
туршилтаар нотолсон, Cx.antennatus, Cx.univittatus, Cx.pipiens
зүйлийн шумуулуудаас БНВ ялгаж авсан тухай Baba M.M. нар
(2006) нийтэлжээ.
Египет, Израил, Өмнөд африкт Cx.univittatus зүйл шумуул
БНВ-ийн анхдагч дамжуулагч болдог, халуурч байсан хүүхдүүдээс
БНВ-ийн 8 өсгөвөр (Hayes C.G. нар,1989); Өмнөд африкт, Hubálek
Z. нар (1999), Cx.theileri, Cx.pipiens, Cx.neavei, Ae.caballus,
Ae.circumluteolus зүйл, Coquillettidia төрөл, Сенегал улс -
Cx.poicilipes зүйл, Мадагаскар улс - Ae.albocephalus зүйл
шумуулнаас БНВ-ийг тус тус ялган авчээ.
Miller нар (2000), Кени улсын баруун умард хэсгийн нутгаас
цуглуулсан эрэгчин Cx.univittatus шумуулнаас БНВ ялган авч, уг
вирус шумуулын өндгөөр дамждаг байж болох таамаглал
дэвшүүлсэн.
Komar (2003)-ын мэдээлснээр, Culex төрлийн шумуул Хойд
Америкт БНВ тархахад зонхилох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд
Cx.pipiens шумуул хүний БНХ-ын хот, хөдөөгийн дэгдэлттэй
холбоотой байв. Мөн газар сайгүй байдаг, түрэмгий боршувуунд
БНВ -ийн ихэнх омгийг илрүүлжээ (Kramer нар, 2008).
Популяцийн нягтрал, эзэн амьтдад шимэгчлэх байдал
(Kilpatrick A.M. нар, 2005, 2006), генетикийн анализийн
судалгаагаар АНУ-ын Атлантын далай орчмын хэсэг, зүүн Европ
13