Page 21 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 21

намрын сүүл хүртэл, адуунд зуны сүүлээс намар хүртэл гардаг. Уг

                  вирусийн халдварт анх удаа өртөж байгаа үед шувууд олноороо
                  үхэх тохиолдол байдаг.

                        БНХ-ын үед эмнэл зүйн шинж тэмдэг тун бүдэг илэрдэг тул

                  лабораторийн  шинжилгээгээр  баталгаажуулах  шаардлагатай.
                  БНХ-ыг  бусад  арбовирусээр    үүсгэгддэг  тархины  үрэвсэл,  эгэл

                  биетнээр үүсгэгддэг нугасны үрэвсэл, адууны херпес вирус-1-ийн
                  халдвар, Борнагийн өвчин, галзуу зэргээс ялгаварлан оношилдог

                  (OIE Terrestrial Manual, 2018).
                         Хойд  америкт  БНВ-т  хар  хэрээ  (Corvidae,  Corvus

                  brachyrhynchos)  (Steele  K.E.,  2000),  Европ  -      харцага  (Accipiter

                  gentilis)  зонхилон  нэрвэгдэж,  халдварласан  харцага  шувууны
                  дийлэнх нь хорогдсон (Erdélyi K., 2007).

                        Манай  оронд    1999  онд  анх  Дорнод  аймгаас  цуглуулсан
                  хүний цусны ийлдсэнд флавивирусийн эсрэг бие илрүүлжээ. 2003

                  онд  Баян-Өлгий,  Ховд  аймгаас  цуглуулсан  29  шувуу  болон  11
                  жижиг  мэрэгчдээс  авсан  40  дээжнээс    фермент  холбоот  эсрэг

                  биеийн урвал (ФХЭБУ), урвуу транскриптаз- полимеразын гинжин

                  урвал  (УТ-ПГУ)–аар  2  хар  галуу,  1  улаан  хошуут,  2  монгол
                  огдойноос  БНВ,  2006-2008  онд  10  аймгийн  17  сумын  нутгаас

                  цуглуулсан 322 хүний цусны ийлдэсний 39 дээж, 1 адууны цусны

                  ийлдэс  Баруун  Нилийн  халуурлын  вирүсийн  гадаргын  Е  уургийн
                  эсрэг фермент холбоот эсрэг бие,  харин 2006 онд Ховд аймгийн

                  Буянт  сумын  Хар-Ус  нуураас  барьсан  5  зүйлийн    44  толгой
                  шувууны эрхтэний булингын 7 дээжинд  (15.9%) БНХ-ын вирусийн

                  эсрэгтөрөгч тус тус илрүүлжээ (Цэрэнноров Д. нар, 2004; 2009).
                        С.Сугар  нар  (2010)-ын  судалгаанд  хамрагдсан  Орхон,

                  Сэлэнгэ  сав  нутгийн  адууны  24%  (24/145)    бусад  малын  15%

                  (30/230)  Булган  аймгийн  Бүрэгхангай  сумын  ямааны  7%  (2/17),

                                                      18
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26