Page 15 - Гарын авлага
P. 15
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
2.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион
байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь ба зохион байгуулалттай
гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож ял оногдуулна.
3.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт
элссэн үйлдэлд ба өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.
4.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн
хүнийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт
хэрэгт ял оногдуулна.
5.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн
хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг байгуулсан, удирдсан, уг гэмт хэрэгт хамтран
оролцсон бусад гишүүнд ял оногдуулсан эсэх нь саад болохгүй.
6.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион
байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн,
мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гэм буруугаа
хүлээсэнд тооцон ял оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
4.1 дүгээр зүйл.Аргагүй хамгаалалт
1.Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан
довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан./
2.Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай
довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс
үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.
3.Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь
тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй
хамгаалалтад тооцохгүй.
4.Хуульд заасны дагуу галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий
хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэх, хэрэг шалган шийдвэрлэх явцдаа, харуул
хамгаалалтын албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, биеийн хүч, тусгай
хэрэгсэл хэрэглэж хуулийн дагуу хийсэн үйлдлийг эсэргүүцсэн хариу үйлдлийг аргагүй
хамгаалалтад тооцохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Тайлбар: -Энэ хуульд заасан “ойр дотны хүн” гэж тухайн хүний эхнэр, нөхөр,
хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач,
зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.
15